Монголын баг мөнгөн медаль хүртэв

: 116 өдрийн өмнө / 2019-05-27 09:22:53

БНХАУ-ын Хунан мужийн Чагша хотноо энэ сарын 24-26-нд насанд хүрэгчдийн 3х3 сагсан бөмбөгийн ААШТ болж өндөрлөлөө.

Манай Улсаас эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа оролцож, эрэгтэй баг мөнгөн медаль хүртэв.  Монгол Улсын 3х3 эрэгтэй сагсан бөмбөгчид өмнө нь 2017 онд Улаанбаатар хотноо зохиогдсон ААШТ-ээс алтан медаль, 2018 онд БНХАУ-ын Шенженд болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Эрэгтэй шигшээ баг тэмцээний “С” хэсэгт Австрали, БНСУ-ын шигшээ багтай багтаж, хоёрдугаарт шалгаран хасагдах шатны эрхээ авсан. Хасагдах шатны 1/4 шигшээд 21:16 харьцаагаар Йорданыг хагас шигшээд 21:13 харьцаагаар Казахстаныг хожиж, аваргын төлөө Австралийн шигшээ багтай шалгарсан. Аваргын алтан медалийн төлөө “Ногоон” тивийн тив-улс Австралийн эсрэг тоглож, 21:9 харьцаатай хожигдож, мөнгөн медаль хүртжээ.

Өнгөрсөн жилийн ААШТ-ий шигшээд Австралийн шигшээ багтай тоглож, 17:16 харьцаатай хожигдож байсан бол энэ жил Австралийн шигшээ баг манай шигшээ багийн эсрэг маш сайн бэлтгэсэн байна.

Тэгвэл эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө Японы шигшээ багтай тоглож, 21:14 харьцаатай хожигдож, дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт үзүүлжээ. Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг 2013 оны ААШТ-д мөнгөн медаль хүртэж байсан юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих