АВАРГА цолны хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүллээ

: 116 өдрийн өмнө / 2019-05-27 09:34:18

Үндэсний спортын гавьяат тамирчин, Даян аварга ард олондоо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъянгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан АВАРГА цолны хүндэтгэлийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Дорнод аймгийн Дамбарбар сумын уугуул, улсын начин Д.Анар үзүүрлэв. Их шөвөгт улсын арслан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Р.Пүрэвдагва, аймгийн арслан Д.Аззаяа нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын начин Л.Лха-Очир, Бо.Батжаргал, Ч.Хөхчирэнгэр, аймгийн арслан М.Бямбадорж нар үлдэв.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих