АНУ, БНХАУ-ын эсрэг импортын татвараа нэмэгдүүлж болзошгүй байна

: 102 өдрийн өмнө / 2019-06-10 10:30:28

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын талд тавьсан худалдааны хориг арга хэмжээний хүрээнд Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд дахин тариф оногдуулах эсэх асуудлаар шийдвэр гаргахаар ажиллаж байна. Энэ талаараа Цагаан ордны тэргүүн энэ сарын сүүлээр арлын Япон улсад болох Их Хорийн бүлгийн дээд уулзалтын дараа мэдэгдэж, шийдвэрээ сонордуулах болно гэж мэдэгджээ. Их Хорийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 28-29-ний өдрүүдэд Японы Осака хотноо болох юм.
 
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Их Хорийн бүлгийн дээд уулзалтын үеэр БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпинтэй нүүр тулан уулзах хүсэлтэй байгаа юм. Хятадын талыг худалдааны гэрээ хэлэлцээрээ зөрчсөнд буруутгаж байгаа АНУ, Бээжингийн эсрэг худалдааны хориг арга хэмжээ авч, Хятадын эсрэг импортын татварын хэмжээгээ нэмэгдүүлж, 200 тэрбум ам. долларын тариф тогтоосноос гадна дахин 325 тэрбум ам. долларын импортын барааны тариф нэмж тогтоож болзошгүй байгаа юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих