Хөх хотын Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ урд хөршид гэмт хэрэгт шалгагдаж байна

: 102 өдрийн өмнө / 2019-06-10 10:54:09

Хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод баригдсан БНТУ-ын Истанбул  дахь Консулын газрын  дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын дуулиан замхараагүй байхад Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ урд хөршид гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл тарж эхэллээ.

Д.Мөнх-Эрдэнэ Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллаж байгаа. Тэрээр Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртжээ.

ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан аж.

Хамгийн эхлээд тэр 2016 оны долдугаар сард Монголоос авч очсон “Mersedes Benz Maybach” маркийн автомашиныг  хятадын  иргэн Дэн Жанжуд шилжүүлсэн бол мөн оны наймдугаар сард “Range Rover” маркийн  автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж Эрээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлжээ.


Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг БНХАУ-ын Цагдаагийн байгууллага 2018 оны 4-5-р сард “Lexus -570” маркийн хоёр автомашинд дипломат А17889, А9901 дугаарыг зүүж хууль бусаар хятад иргэдэд худалдсан гэх асуудлаар шалгагдаж байгаа аж.

Эрээн хотын хил,  гаалийн ажилтнууд Ерөнхий консулын зарсан автомашин хууль бус эд зүйлс, иргэдийг зөөдөг болсон талаар мэдээлэл өгч, улмаар  БНХАУ-ын шалган нэвтрүүлэх байгууллагууд өнгөрсөн жилээс эхлэн Бээжин дэх ЭСЯ, Хөх хот дахь Ерөнхий консулын газар, Эрээн дахь Консулын газрын автомашиныг хилээр орж гарах үед нь нарийвчлан шалгадаг болжээ.

БНХАУ-ын хууль сахиулах байгууллагынхан Монгол Улсын дипломат дугаартай автомашиныг худалдан авсан иргэдээ 2018 оны 11-р сарын 30-нд баривчилсан бөгөөд тэднийг одоо ч саатуулсан хэвээр шалгаж байгаа гэнэ.


Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнээс “Mersedes Benz Maybach” автомашин худалдан авсан хэргээр  хоригдож буй Вао Чин Сунгийн эхнэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АТГ-т өргөдөл гаргаад байгаа zarig.mn сайт мэдээлсэн байна. Эмэгтэй өргөдөлдөө  Ерөнхий консулын хууль бус наймааны  золиосонд нөхрийгөө хэлмэгдсэн гэж үзэж байгаагаа илэрхийлж, Д.Мөнх-Эрдэнэд хариуцлага тооцохыг хүсчээ.

Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын хилээр зургаан автомашин гаргаж амжсан бөгөөд түүний хоёр нь Ерөнхий консулын амьдардаг байрны гражид байгаа талаар эх сурвалж мөн өгүүлжээ.

Үүнээс гадна Хөх хотын Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг Хөх хотын бизнес эрхлэгчидтэй түншүүд болж мөнгө зээлдэг, түүнийгээ виз олгож төлдөг гэсэн мэдээлэл ч байна.

БНХАУ-ын хуулийн байгууллагын анхааралд өртсөн Д.Мөнх-Эрдэнэ хэд хэдэн удаа мэдүүлэг өгөөд байгаа гэнэ. Д.Мөнх-Эрдэнэ мөн Хөх хотын ерөнхий консулаар томилогдохоосоо өмнө  УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахсан хэрэгт нэр холбогдож байсан билээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
oogii
100 өдрийн өмнө / 66.181.190.199

ЭНЭ БАНЬД ЧИНЬ ЗҮГЭЭР НЭГ МОРЬ УЯДАГ, ХЭРҮҮЛ САЙН ХИЙДЭГ НӨХӨР Ш ДЭЭ. ЮУНЫ ЧИНЬ ДИПЛОМАТ АЛБА ВЭ? ИЧИЖ АМЬДАРЪЯА

Энэ залуухан диплом
101 өдрийн өмнө / 202.126.89.242

Зочиг

ЗОЧИН
101 өдрийн өмнө / 103.9.90.50

МОНГОЛЫН ДИПЛОМАТ АЛБА, ГХЯ, ТЕГ ЗАХ ЗАМАА АЛДЖЭЭ. ЮУН МОНГОЛЫГ ГАДААДАД ТӨЛӨӨЛӨХ, ЮУН МОНГОЛЫН НЭР СҮРИЙГ ОЛОН УЛСАД МАНДУУЛАХ..? ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДАА ХАМГААЛЖ, ТЭДНИЙГ ЭХ ОРНЫХОО НЭР СҮРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨ ГЭЖ УРИАЛАН ДУУДАХ ЁСТОЙ АЛБАНЫ АЖИЛТНУУД ӨӨРСДӨӨ ГЭМТ ХЭРЭГТЭН БАЙДАГ.. ТӨРИЙН ЗАВХРАЛ, ЯЛЗРАЛ, ИДЭЭ БЭЭР.. ЦУВЖ ЭХЭЛЛЭЭ. ТӨР МААНЬ ХОР ХАВДРААР ӨВЧИЛЧИХӨӨД БАЙГААМ БИШ ҮҮ? ГАЖИГТАЙ ЭСҮҮДИЙГ НЬ УСТГАЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА Ш ДЭЭ.. ТӨРИЙН ДАРХЛАА 0000!

Зочин
101 өдрийн өмнө / 211.36.140.133

ulsiin ner hund unagasan nohduudiig changa shiitgeh heregteide tehgu bol daragdahgui yaasan ch shunal ni baragdadgui huurnuud bdgiin maniihaa hajuud terbumiin horongotei humuus blgude shunalaa gej hyataduud mqnqi huuliihanshig shalchganahgu blgude

Hyatad ulsaas
101 өдрийн өмнө / 111.239.177.182

Ogor uher mongolchuud mini ee, Hoh hotiin consul ene asuudald hamaagui zohion baiguulj unasan humuus ni harin oorsdoo hyatadad shalgagdaj bn. Hyatadtai suusan mongol huuhen, tuunii nz gadaad hergiin yamnii huuhen 2 l booj uheh geed hiij bga hel amnii ajil ni ene. Hel amtai avgaichuuliin heruuleer alban ajil yvdaggui gedgiig anhaar.

Зочин
102 өдрийн өмнө / 103.229.121.168

АН-н шагналаар гэнэт дипломатч болсон Эрээн ч орж vзээгvй бичиг vсэгт ч сайн тайлагдаагvй шахуу уяач орк еер юу хийх юм бэ?! Дипламатч гэдэг ажлыг хууль бус наймаа хийх онцгой эрх дарх гэж шууд ойлгосон биз! Удахгvй суга дэвшээд 100, 100 кг -аар кокайн зеедег супер ченж босс болох мереедел тээж яваач юм бил vv!!

ЭНЭ НӨХӨР АНХНААСАА
102 өдрийн өмнө / 202.126.89.223

Дипломат албыг татаасны шагналынх болгосны гор!!!

ИРГЭН
102 өдрийн өмнө / 66.181.183.132

МАН .н ЛАЛАРУУД ХАА ЯВСАН ГАЗРАА СДАГААРАА ЭРГЭЖ АЛИНГАА АЛДАХ ШИВ. 60 ТЭРБУМЫН ӨЛӨГЧИНГҮҮД ТЭР МӨНГӨӨ ОЛЖ АВАХ ГЭЭД ЕВРОПОД ХОЁР ХУЛГАЙЧ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ОДОО ЭНЭ ӨРГӨМЖИТ КОНСУЛ ХЭРЭГ НЬ ИЛЭРВЭЛ ХУЖААГИЙН ХУУЛИАР ЛАНЦАЙТАЛ ЯЛ АВААД ХУЖААГИЙН ШОРОНД БАНДИ БОЛООД ӨНГӨРЧЭЭ ЭНЭ ХУЛГАЙЧ.МАНИАСАА ДООР ХУЛГАЙЧ НАР ДИПЛОМАТ АЛБАНД ШААДАГ ЮМ БАЙНА. МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ҮНЭХЭЭР ДОНГИО ЭРГҮҮ ЦАРАЙТАЙ ЭНЭ НӨХӨР ЁСТОЙ ЗАЛУУЧУУДААР ЗҮГЭЭР Л НЭГ ТОГЛОЛООШТ. ОДОО ЭНЭ ХОТЫН ДАРГА ГЭЖ НЭГ НҮДЭНД ХҮЙТЭН АЙМШГИЙН ЗАЛУУГ БАГА ДЭЭР НЬ ДАРААЧ.ХАЛХЫН ШОРОНД НЯМЛХАГВА ГЭЖ ХУЛГАЙЧИЙГ АНХ ШАНДЫН БАГИ ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ ЭРТ НУХАХГҮЙ БОЛ АЙМШИГТ ДАРАНГУЙЛАГЧ БОЛОХ НЬ ГЭЖ АНХААРУУЛЖ БАЙСАН ШИГ ЭНЭ ХУЛГАЙЧ ХУДЛАА ШУДРАГА ДҮР ЭСГЭЭД АЙМШИГТ АВИЛГАЧ ГАРАХ НЬ .ХУЖАА НАРТ ГАЗАР ӨГӨӨД АРД НЬ ОТГОНБАЯР АХ НЬ БАЛИАШИГДАЖ БАЙГААШТ

Марал
102 өдрийн өмнө / 66.181.186.194

Дипломат гэдэг сайхан мэргэжлийн албыг сүүлийн хорь гаруй жил хогийн тантан шиг болгосны гай гор гарчбайгаа нь энэ бүлгээ

иргэн
102 өдрийн өмнө / 66.181.185.100

дипломатууд гэж ямар амьтад байнаа

Зочин
102 өдрийн өмнө / 66.181.186.243

Мэдлэг боловсролгүй , суурь хүмүүжилгүй хүмүүсийг дур зоргоор нь томилдогийн нэг жишээ

Зочин
102 өдрийн өмнө / 202.126.89.126

Арчаагүй мөнгөн нүдэлсэн новшнууд тэнд нь шоронд хатаавал таарнаа

зочин
102 өдрийн өмнө / 202.131.236.250

хайран сайхан эх орны минь нэр хүнд мөнгөнөөс өөр юм бодхоо байсан ийм луувирчингуудыг томилсон хүнийг давхар хатуу шийтгэдэг болох хэрэгтэй

зочин
102 өдрийн өмнө / 103.26.192.43

жинхэн дипломат биш хаалганы хүмүүс ахдүү танил талаа явуулдагт л буруу байгаа юм дээр үед ямар мундаг дипломат ажилтангууд байсан юм бэ энэ хүтүүсийг санал болгож явуулсан хүмүүсч эх орныхоо нэрийн өмнөөс хариуцлага хүлээх ёстой монголд даанч тийм тогтолцоо алга ялангууяа дээд дарга нарт хариуцлага гэж алгаа

Иргэн
102 өдрийн өмнө / 117.111.15.109

Хайрын эх орны минь нэр хүнд ийм шуналтай ухамсар муутай эрх ашгийн зөрчилтэй тэнэгүүдийг битгий явуулаач ээ бас л төрт бгаа хулгайчуудийн шахааны луйварчид