Туркменистаны эрх баригчид шивээс хийгчдийг саатуулж эхэлжээ

: 14 өдрийн өмнө / 2019-06-10 12:31:48

Туркменистаны Ашхабад хотод шивээс хийгчдийг эрэн хайж, саатуулж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийнхан шивээстэй хүмүүсийг саатуулан, хэлтэс дээр аваачиж, шивээсийг хаанахын, ямар шивээсчин хийсэн талаар байцааж байгаа гэнэ. Тус улсад шивээс хийгчдийн үйл ажиллагааг зохицуулдаг тодорхой хууль эрхзүйн заалт байдаггүй бөгөөд албан ёсоор хориглоогүй хэдий ч тухайн үйлчилгээг үзүүлдэг салонууд бүртгэгдээгүй байдаг аж. Харин энэ долоо хоногийн эхээр эрх баригчид гэнэт ийм шийдвэр гарган, шивээс хийгчдийг саатуулж эхэлсэн аж. 

Туркменистаны өдөр тутмын хэвлэл Arzuw News-т нийтлэгдсэнээр шивээс хийх, хийлгэх нь Шариатын хуулинд бичигдсэн "биеэ ямар нэг байдлаар өөрчлөхийг хориглосон" заалтыг зөрчиж буй хэрэг аж. Шариаттын хуулинд бичигдсэнээр эхээс төрсөн биеэ өөрийн дур хүслээр өөрчлөн зэрэмдэглэвэл хараал ирдэг гэж бичжээ.

Туркменистаны эрх баригчид иргэдийнхээ гадаад төрхтэй холбоотой зүйлд хориг тавьсан анхны тохиолдол нь энэ биш. Өмнө нь туркменчүүдийг сахал тавих, үс, хумсаа ургуулах, будахыг хориглож байсан түүхтэй.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих