Т.Бадамжунайгийн “байшин савыг тоолсон” тэмдэглэл

: 16 өдрийн өмнө / 2019-06-11 09:16:59

– Т.Бадамжунай, түүний эхнэр, гурван охин, хоёр хүргэний нэр дээр давхардсан тоогоор 28 ширхэг орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний барилга байна –
 

Түнжингийн Бадамжунай гэх эрхмийн тухай сонсоогүй хүн ховор доо. Өөрөө нэг их үзэгдээд байдаггүй. Гэхдээ энэ хүний тухай мэдээлэл байнга шахам л гарч байдаг.

“…Бадамжунай бүтээлээ, хийлээ” гэхээсээ “..Зохицууллаа, найрууллаа” гэсэн “God father” стилийн тэмдэг, мөр байнга үлдээж явдаг хүн байгаа юм.

Тэр талаар энд нурших илүүц. Мэдэх нь мэддэг, мэддэггүй нь сонссон байдаг юм.

Т.Бадамжунай бол Архангай аймгийн Чулуут сумын хүн, өдгөө 63 нас сүүдрийг зооглож буй.

Тэрээр Архангай аймгийн Чулуут сумын дунд сургуулийг дүүргээд, 1975 онд Төмөр замын техникумыг техникч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Политехникийн дээд сургууль (ШУТИС)-ийг тээвэр инженер-эдийн засагч мэргэжлээр дүүргээд улмаар техникийн ухааны магистр цол хамгаалжээ. Ажил амьдралын гараагаа авто тээврийн салбараас эхэлсэн. Ачаа тээврийн удирдах газарт диспетчер, тус газрын хэлтсийн дарга, I баазад намын хорооны дарга, Монгол Дизель комбинатын дарга, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байжээ. 1996-2000 онд “Меркури” группын дэд ерөнхийлөгч хийж байсан.

2000 оноос Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн. Тэр үед УИХ-ын дарга асан М.Энхболд Хотын даргаар ажиллаж байв. Тэднийг тэр үеэс гар нийлэн дөрөө харшсан гэдэг.

Ингэж Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр дөрвөн жил ажиллаад 2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2008 онд дахин сонгогдсон. Тэгэхдээ ХХААХҮ-ийн сайд болж, 2012 оныг хүртэл ажилласан.

Харин 2012 оноос хойш төрийн ажил хийгээгүй. Гэхдээ М.Энхболдыг МАН-ын дарга байхад албан бусаар тус намын санхүүг хариуцаж байлаа.

Ер нь бол Т.Бадамжунайгийн хүчээ авсан үеийг хоёр үечилж болно.

2000-2004 онд М.Энхболдыг Хотын дарга байхад Хотын ерөнхий менежерээр ажилласан үе, 2008-2012 онд ХХААХҮ-ийн сайдаар ажилласан хугацаатай нь холбоотой хөрөнгө мөнгөний асуудал их дуулддаг.

Өөрөөр хэлбэл, энэ хоёр албыг хашсаных нь дараа МАН-д болоод тус удирддаг байсан фракцын гол хүн гэгдэх болсон билээ. Тэр тусмаа намын, фракцын санхүүг голчлон хариуцдаг байсан гэдгийг намынхан нь байтугай, улс төрийн хүрээнийхэн тэр чигтээ мэддэг, ярьдаг юм.

2013 оны МАН-ын генсек болох шахсан Ж.Сүхбаатар өрсөлдөөнд ялагдсаныхаа дараа “…Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” гэж цахим сүлжээнд бичсэн нь ихээхэн шуугиан тарьж байлаа. Магадгүй, Т.Бадамжунайг хүчтэй байх үед залуусаас ингэж хэлсэн нь ганц энэ биз ээ.

Т.Бадамжунайгийн үл хөдлөх хөрөнгүүд хотын төв буюу Сонгинохайрхан дүүргээс бусдад байдаг аж. Түүнчлэн голдуу Зайсан, Туул голын хөвөө дагасан, эсхүл хотын төвийн А зэрэглэлийн байршилд байгаа юм. Энэ нь Т.Бадамжунайгийн үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг хэлээд өгнө.

Т.Бадамжунайгийн охин Оюунбилэгийн нэр дээрх “БЗД, 11-р хороо, Бага тэнгэрийн ам /13314/, Дүнжингаравын гудамж, 449 тоот” барилгын хаягаар очиход Бага тэнгэрийн амыг хашчихсан том том хаус байшингууд баригджээ. Ихэнх нь босоод, бэлэн болчихсон. Дотоод засал нь хийгдэж байгаа аж. Гэхдээ энэ ам руу нэвтрүүлсэнгүй. Бага тэнгэрийн амыг хашаад үүдэн дээр нь хамгаалалтын албаныхныг байрлуулжээ. Тэд “…Байрны инженерүүдийн хэлснээр айлуудын хүмүүсийг оруулдаг. Хэвлэл мэдээллийнхнийг нэвтрүүлэхгүй” гэсэн хариулт өгөх жишээтэй.

Бид Т.Бадамжунайтай холбогдохоор 9191…. гар утасны дугаарт холбогдоход “…Таны залгасан хэрэглэгч утсаа салгасан байна. Та түр хүлээгээд дахин залгана уу” гэсэн операторын хариултыг өгөв. Харин албан бус эх сурвалжуудын мэдээллээр Т.Бадамжунай Монголд байхгүй бололтой. Түүнийг одоогоос хагас жилийн өмнө, 2018 оны сүүлчээр ЖДҮ-гийн хэрэг мандаж эхлэхэд Замын-Үүдээр “УАЗ-469” машинд суугаад хилээр гарч явсан гэх мэдээлэл тарсан. Дараа нь Сингапурт байна гэсэн мэдээлэл ч хэвлэлүүдээр гарч байлаа. Тэр үеэс хойш Т.Бадамжунай Монголд үзэгдээгүй аж.

Хууль тогтоогч, төрийн сайд, Хотын ерөнхий менежер, түүнээс өмнө төрийн албанд ажил эрхэлж ирсэн, өөрөөр хэлбэл насаараа төрд зүтгэсэн гэж болохоор хүн бол Т.Бадамжунай юм. Энэ удаад бид түүний 20 гаруй үл хөдлөх хөрөнгийн хаяг байршлыг олж авснаа, зарим дээр нь очиж нягталснаа хүргэж байна. Эдгээрийн заримыг ч ийш тийш нь болгожээ.

Бид залгуулаад Т.Бадамжунай, түүний хамаарал бүхий этгээдүүдийн үүсгэн байгуулсан хуулийн этгээд буюу компаниуд, Т.Бадамжунайгийн Хотын ерөнхий менежер, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх үеийн төр, түмний хөрөнгө зоорь хэрхэн хөндөгдөж байсан талаарх мэдээллүүдийг хүргэх болно.

“Зууны мэдээ” сонины Эрэн сурвалжлах алба энэ удаад Т.Бадамжунайгийн орон сууц, үл хөдлөх хөрөнгүүдийн талаар сурвалжиллаа.

Бидэнд олдсон мэдээллээр Т.Бадамжунай, түүний эхнэр, гурван охин, хоёр хүргэний нэр дээр давхардсан тоогоор 28 ширхэг орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний барилга байдаг байна. Дор жагсаая.

Т.Бадамжунайгийн нэр дээр

1.УБ, ЧД, 3-р хороо, 8-р байр, 19 тоот

2.УБ, СБД, 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 86 тоот

3.УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, 13 тоот,

Т.Бадамжунайгийн эхнэр Ц.Сарантуяагийн нэр дээр

4.УБ, ЧД, 3-р хороо, 8-р байр, 19 тоот

5.УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, 13 тоот,

Т.Бадамжунайгийн охин Оюунбилэгийн нэр дээр

6.УБ, ЧД, 3-р хороо, 8-р байр, 20 тоот

7.УБ, ЧД, 3-р хороо,18-р байр, 11 тоот

8.УБ, СБД, 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж, 18-р байр, 0 тоот

9.УБ, БЗД, 11-р хороо, Бага тэнгэрийн ам /13314/, Дүнжингаравын гудамж, 449 тоот

10.УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, 13 тоот

Т.Бадамжунайгийн охин Оюунбилэгийн нөхөр Энхбатын Анарын нэр дээр

11.УБ, ХУД, 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29-р байр, 13 тоот

12.УБ, ЧД, 3-р хороо,18-р байр, 11 тоот

13.УБ, СБД, 3-р хороо, 5-р хороолол, 13-р байр, 56 тоот

14.Дархан-Уул, Дархан сум, 5-р баг, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор

15.УБ, ХУД, 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29-р байр, 2 тоот

16.УБ, ХУД, 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29-р байр, зоорийн давхрын 1 тоот

Т.Бадамжунайгийн охин Гаваагийн нэр дээр

17.УБ, СБД, 2-р хороо, Сөүл гудамж, 902 тоот, Оффис үйлчилгээний зориулалттай.

18.УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, 13 тоот

19.УБ, ХУД, 11-р хороо, Зайсан гудамж, 42-р байр, 0 тоот

20.УБ, ХУД, 15-р хороо, Хүннү-2222, Их Монгол Улс гудамж, 113-р байр, 504 тоот

Т.Бадамжунайгийн охин Гаваагийн нөхөр Энхсайханы Жаргалсайханы нэр дээр

21.УБ, ЧД, 6-р хороо, Бага тойруу гудамж, 23-р байр, 27 тоот

22.УБ, СБД, 1-р хороо, 13-р хороолол /14230/ Нарны зам гудамж, 62 дугаартай барилгын В блок, 401 тоот

23.УБ, БЗД, 18-р хороо, 13-р хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24а байр, 37 тоот

24.УБ, ХУД, 11-р хороо, Зайсан гудамж, 42-р байр, 0 тоот

Т.Бадамжунайгийн охин Даваагийн нэр дээр

25.УБ, ЧД, 3-р хороо, 40, 50 мянгат /15172/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 18-р байр, 12 тоот

26.УБ, БГД, 12-р хороо, 27-р байр, 13 тоот

27.УБ, ХУД, 11-р хороо, Зайсан гудамж, 40-р байр, 0 тоот

28.УБ, ХУД, 1-р хороо, Зайсан гудамж 6, Зоорийн давхрын 3, 4 тоот зэрэг орон сууц, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд байна.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
15 өдрийн өмнө / 66.249.82.84

Barij avchraad arisii ni huulaach

Тэрслүү
15 өдрийн өмнө / 66.181.161.50

Энэ бузартай АН, МАН-ын томчуул ууг холбоотой. Тэдний ам руу луйвраасаа зѳндѳѳ ихийг чихээд таглачихсан гэдэгийг олон жилийн ѳмнѳѳс ярьдаг байсан шүү дээ. ХХААн сайд байж шударга УИХын гишүүдийг ЖДГийн зээлээр барьцаанд хийсэн сайд Батзориг чинь Шунайд хадаг хахууль ѳгч шавь орсон нѳхѳр шүү дээ. Даалгаварыг нь сайн биелүүлсэн байгаа биз. Хүрэлсүх Занданшатар 2-той анхны том луйвар Хадгаламж банкны 14 тэрбумаар нѳхѳрлѳсѳн. Х.Баттулгатай сахал Эрдэнэбилэгээр найзалсан. ХХААн сайдаар 2 намаас Шунай, эсвэл Женко түүний гар хѳлүүд томилогддог байсан. гээд наад шунал чинь МАНАНгийн жинхэнэ наыруулагч шүү дээ. Тэгнэд цааш явбал зѳндѳѳ юм бна. Больё доо.

irgen
15 өдрийн өмнө / 175.223.14.45

Umch huvichlalin nerin door ovjin zalijin humuus UB /n buh bairlal saitai ashigtai gazrig luvraar avsani neh jishee uuruu zugataad baigaa huraajig nb medeed busad hurunguu $bolgood hav darsan baigaa .Ene hund udi daini hurungu baihad tsaana nb baigaa M.Enkhbold .Elbegdorj Bagabandi .Ochirbat huulinhan Hurts .Saihanbileg .Cu.Batbold meted bol uchnuun baigaa huuli bus umchig nb huraaj avj ulsin umch bolgoh heregtei .odoo busad nb medeed buuj haaj baigaa biz gadni ornuud shig medegdehgvi ochood bugdeig nb bituumjleh hetegtei baisim .mnaih bas ih bolhi udaan yumaa uchnuun jil yriad l odoo l toolloo ghim .huraahgvi yum bol toolood yahim

irgen
15 өдрийн өмнө / 64.119.25.77

Yo yo. ene hunii shunal hezee baragdah yum bol oo. Uhehdee awaad yawah yum baihdaa.

гоодойн зуслангийн э
15 өдрийн өмнө / 103.57.95.102

Гоодойн зуслангийн бухэл бутэн нэг амыг хашаад авчихсан Хумуус ууланд гарч чадахгуй болсон Хун чанаргуй сувдаг сэтгэлтэй хог

гоодойн зуслангийн э
15 өдрийн өмнө / 103.57.95.102

Гоодойн зуслангийн бухэл бутэн нэг амыг хашаад авчихсан Хумуус ууланд гарч чадахгуй болсон Хун чанаргуй сувдаг сэтгэлтэй хог

гоодойн зуслангийн э
15 өдрийн өмнө / 103.57.95.102

Гоодойн зуслангийн бухэл бутэн нэг амыг хашаад авчихсан Хумуус ууланд гарч чадахгуй болсон Хун чанаргуй сувдаг сэтгэлтэй хог

Лениний музейг мартч
15 өдрийн өмнө / 202.9.42.24

Лениний музейг мартчихжээ

Ц. Оюун
16 өдрийн өмнө / 64.119.27.222

Баян юмаа. Дутуу байх шиг миний сонссон Меркури тэднийх авгайн 2 давхартай сууж хариуцаж ажилдаг гэж худалдагч нар нь ярьдаг байсан. Тэндээ авгай нь мөнгө дээлдүүлэх үйлчилгээ хийдэг гэсэн. 1 р 10 жилийн өмнөх 2 өнд өрийг Жунайх л гэдэг . Мөн замын бүх боржурыг Жунай л хийдэг гэсэн дээ. За за болий доо

doogii
16 өдрийн өмнө / 83.9.70.112

luibarchin hulgaishiin ger bylni

За
16 өдрийн өмнө / 117.111.28.146

Дутуу зүйлс олон байна шүү.

ard tumnii xaraal
16 өдрийн өмнө / 202.126.88.213

xylgaichd

Зочин
16 өдрийн өмнө / 192.82.65.104

Зууны манлай луйварчин. 2005 онд Ахмадын орон сууц нэртэй Ахмадын хороололыг ахмадуудад нь өгөлгүй 1 сая төгрөгөөр хуваарилсан. Миний хөгшин насиай ээж өнөөдөр хүртэл Түрээсийн байаар амьдарч байна.. Өргөдөл бичиж өгч шалгуулмаар байна. Ажил дээр ээ байдаггүй. Ахмадын хороололыг тэр чигт нь хахуулиар хуваарилсан. Өөрөө ийм өч төчнөөн байртай болохоор хүний зовлонг ойлгодоггүй байсан байна. Тэр чамаас ахмадын хороололд байр гуйж явж байсан хөгшин өнөөдөр 88 насыг зооглоод түрээсийн байраар амьдраад явж байна. ичиж үхээсэй. Чамайг газар яаж дааж явж байгаа юм болоо? Дараа нь тэр Мөнхбаяр үргэлжлүүлээд газрын наймаа хийсэн. эд нарыг шалгаж өгдөг байгууллага байна уу?

Зочин
16 өдрийн өмнө / 202.21.109.115

evii..hugshirsun hoinoo balarah ni dee

Тж. Сүрэн
16 өдрийн өмнө / 202.55.188.34

1. Хотын төвд бар лгын компаниудад газар өгч хариуд баахан байр авчээ гэж уншигдаж байна. 2. 10 дугаар хороололд Орос ах нар барьж байгаад дутуу орхиод явсан Спорт комплекс ийн газар, дутуу барилгыг анх луйвардаж авлаа гэж л хэвлэл, сониноор нэг юм болсон доо. Энэ хүнд холбогдолтой олон асуудал бий дээ. ЖДҮ. Тариалан эрхлэлтийн сан гээд шалгавал хэцүү л юм гарах байх шүү. Мань хүн түүнийгээ мэдээд улс төрөөс хол яваад байгаа байх шүү.

666
16 өдрийн өмнө / 59.153.84.98

за ёстой идэх шиг болдог муу луйварчин юмаа. хаа байгаа газраас нь олж арьсыг нь хуулж мөчийг нь санжуулах юмсан

Иргэн
16 өдрийн өмнө / 66.181.161.40

Бадамжунайг барьж ирэх болоогүй юу хүний нутагт хөгшин төгцөг ядарч л яваадаа нөгөө интерпол энэ тэр нь яасан бас л авилгадчихсан уу айхтар муу хүүр юм даа