Н.Наранбаатар “Зөгийн үүр” хөтөлбөрийн 120 сая төгрөгөөр ажилчдаа гадаадад явуулжээ

: 67 өдрийн өмнө / 2019-06-11 10:30:41

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар захирамж гаргаж “Зөгийн үүр” хөтөлбөрийн 120 гаруй сая төгрөгөөр ажилчдаа Европын холбооны улс болон АНУ-руу явуулжээ.

Тодруулбал, энэ оны  хоёрдугаар сард АНУ-д зохион байгуулагдсан цэрэг, иргэний хамгааллын чиглэлээр туршлага судлах арга хэмжээ, сургалтад ажилчдаа хамруулсан байна. Ингэхдээ нийт зардал болох жаран сая төгрөгийг “Зөгийн үүр” хөтөлбөрөөс гаргажээ. Мөн Европын Холбооны улсад 2019 оны хоёрдугаар сарын 08-18-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр турлшлага судлах арга хэмжээнд ажилчдаа хамруулахдаа мөн л “Зөгийн үүр” хөтөлбөрийн сангаас жаран зургаан сая зургаан зуун таван мянга дөрвөн зуун төгрөгийг гаргуулсан гэнэ.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
67 өдрийн өмнө / 122.201.26.168

Сайн байна. Ажилтнуудаа чадваржуулах нь сайн хэрэг.