Эрүүл мэндийн шалтгаанаар суллагдах хүсэлт гаргасан Д.Эрдэнэбилэгийг суллахаас татгалзжээ

: 16 өдрийн өмнө / 2019-06-11 11:43:40

Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай шүүхээс мэдээллээ.

Яллагдагчаар цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргажээ.

Өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэн Д.Эрдэнэбилэгийг 2019 оны тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хориод байгаа юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
16 өдрийн өмнө / 66.181.180.74

iim muuhay ghemt hereg hiisen humuusiig bitghii eruel mend ghesen shaltgaanaar sullaad baygaaray6 Muu jishig togtood bayna shuu!!!