ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн эзэмшиж байсан газруудын эрхийг цуцална

: 67 өдрийн өмнө / 2019-06-11 14:37:35

Өнгөрөгч тавдугаар сард ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн  эзэмшиж байсан Нийслэлийн төв талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэн болон авто зогсоолын газрын эзэмших эрхийг цуцалсан билээ.  Тэгвэл  үргэлжлүүлэн түүний эзэмшлийн хэд хэдэн газрыг  Нийслэлээс цуцлахаар болжээ. Тодруулбал,  ”Улаанбаатар хотын банк”-ны мэдэлд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, УДБЭТ-ын арын талбай гээд олон газар олгогдсон байгаа учраас энэ асуудлыг шат дараатайгаар цэгцэлж, хуулийн хүрээнд арга хэмжээ авч эрхийг нь хүчингүй болгохоор төлөвлөж байгаа ажээ. Эдгээр газрыг Нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн хэрэгцээнд ашиглах юм байна.

Эндээс харвал тэрбээр нийслэлийн хамаг  цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий газрыг өөрийн харъяа банкныхаа мэдэлд авч эзэмшиж байжээ.

Харин нийтийн эзэмшлийн энэ ногоон байгууламжуудыг эзэмших эрхийг хэн түүнд олгов гэдэг нь Д.Эрдэнэбилэгээс илүү анхаарал татах асуудал. Нийтийн эзэмшлийн  газрыг хэн нэгэн эрх мэдэлтэн ингэж бусдад эзэмшүүлэх нь цаанаа эрх ашгийн зөрчил,  тохиролцоо байх магадлалтай юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Онон
64 өдрийн өмнө / 64.119.20.85

Газар өгсөн хүмүүсийг л олж нэрээр нь зарлах хэрэгтэй юм.

Ц
64 өдрийн өмнө / 64.119.20.85

Аль аятайхан газруудыг хэн түүнд өгвөө???

Уншигч
66 өдрийн өмнө / 103.26.195.16

Шуналын хар тулам бүх өмчийг рь хураах хэрэгтэй

Зочин
66 өдрийн өмнө / 59.153.114.232

Газрын зөвшөөрөл олгосон нөхрийг илрүүлж хуулийн хариуцлага бүгдэд нь хүлээлгэх хэрэгтэй. Цаана нь том авилга том сүлжээ явж бга бх.

Цэцэг
66 өдрийн өмнө / 59.153.114.232

Тэр олон газраар яах гэсийн болдоо хөөрхий үхэхдээ тэр олон газарт чандраа тараах юм байхдаа өөр яав гэж

zochin
66 өдрийн өмнө / 202.126.89.123

Shorond hii. Mafiin tolgoilogch

Иргэн
66 өдрийн өмнө / 112.72.11.122

Батүүл олгосон

Хариуцлага
66 өдрийн өмнө / 202.9.43.177

Эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцож байж энэ асуудал давтагдахгүй шүү дэ, хэн гэдэг албан тушаалтан уг газрыг олгох захирамж гаргав

Иргэн
67 өдрийн өмнө / 122.201.21.241

Сахал дээрэмчин луйварчин мафийн нэг гар шоронд хий одоо элбэгээг хурдан шоронд хийх ёстой шаардаж бна

ЗОЧИН
67 өдрийн өмнө / 122.201.21.241

Хөрөнгийн хурааж шоронд хий өөр юм байхгүй бүх но нь ил тод болсон орчин үед бүх юм ил болдог болсон шүү сахал ЭРДЭНЭБИЛЭГИЙГ яллах естой !!!!!!!!!!!!!!!!!!!!!

Шудрага байя
67 өдрийн өмнө / 103.229.122.148

Дэмжиж бна, нэг хүнд энэ олон газар өгөх нь буруу. Шудрага байя, зөв амьдаръя.