Ц.Пүрэвтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ

: 7 өдрийн өмнө / 2019-06-11 15:31:53

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох 4, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох 1, “Монголросцветмет” ХХК-д холбогдох 1, нийт 6 нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байсан.

Уг нэхэмжлэлдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авч шилжүүлэхтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагаанд удирдамж, чиглэл өгөхгүй байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах тухай шаардсан байна.

Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-уудыг төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар өөрчлөн зохион байгуулж, тус төрийн өмчит үйлдвэрийн газруудад онцгой дэглэм тогтоож байгааг зарласны дараа “Монголиан коппер корпорейшн” ХХК энэхүү гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан аж.

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00962 дугаар захирамжаар иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Игэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болж байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Оросын талаас худалдаж авсан гэх “Монголиан коппер корпорейшн” ХХК Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбогдуулан захиргааны болон иргэний хэргийн шүүхэд 2017 оноос хойш нэхэмжлэл гарган, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нийт 24 удаагийн шүүх хуралдаанд оролцсон байдаг.           
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
6 өдрийн өмнө / 119.40.103.6

Овоодоо. муу хүний гар хөл болсноо ойлгожээ

ZOCHIN
6 өдрийн өмнө / 180.150.80.211

UURIIGUU YAY GEJIIJ UHSENIIH N NEHEMJLEL GARGAH ,MUU HUMUUSIIN NOHOID BARIDAG MOD TCARAILCHIHAAD...