О.Боргилыг үргэлжлүүлэн хорих шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлээ

: 16 өдрийн өмнө / 2019-06-11 15:34:09

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Мандала" хотхоны орон сууцны 13 давхраас Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор өндрөөс унасан шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ч ар гэрийнхнийх нь зүгээс уг хэрэгт түүний найз залуу О.Боргилыг буруутгаж буй.

Тавдугаар сарын 8-нд О.Боргилыг цагдаагийн байгууллагаас нэг сарын хугацаатайгаар ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүний нэг сар цагдан хоригдох хугацаа энэ сарын 08-нд буюу өнгөрсөн бямба гаригт дууссаныг прокуророос дахин сунгах хүсэлт гаргажээ. Улмаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын хүсэлтийг хүлээн авч цагдан хорих хугацааг дахин сунгасан байна.

Харин О.Боргилын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь цагдан хорих захирамжтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Тодруулбал О.Боргилыг дахин цагдан хорьсон нь үндэслэлгүй хэмээн гомдол гаргасан байна.

Энэхүү гомдлыг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхээс хэлэлцэж, О.Боргилын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
14 өдрийн өмнө / 202.179.24.255

алуурчинг сул тавьж болохгүй ахиад хүн ална шүү

Иргэн
15 өдрийн өмнө / 122.201.21.241

Шоронд хий хүн алсан шүү

Зочин
15 өдрийн өмнө / 122.201.21.241

ХҮН АЛСАН ХҮН ШОРОНД ОРОХ ЁСТОЙ ӨӨР ЮМ БАЙХГҮЙ АЛСАН ҮНЭН ҮХСЭН ҮНЭН ӨӨР ЮУ ЭНЭ ЛАЛАРТ ХЭРЭГТЭЙ ЮМ ДАХИАД ХҮНИЙ ОХИН АЛАХ ГАР