БГД ХХҮХ: Гарааны бизнесийг дэмжих зорилготой “START UP” хөтөлбөрт шалгарсан төсөлд 10 сая төгрөг олгоно

: 16 өдрийн өмнө / 2019-06-11 15:50:34

Монгол улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэр тусмаа гарааны бизнес эрхлэх залуучуудад чиглэсэн шинэ хөтөлбөр болох залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр амжилттай хэрэгжиж олон залууст үр өгөөжөө өгч эхлээд байна. Тэгвэл Баянгол дүүргийн залуусын “Гарааны бизнес”-ийг дэмжих хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэнд  Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр, Монголын үндэсний маркетингийн холбооны удирдах зөвлөлийн дарга Старт ап маркетинг төвийн захирал Ж.Золзаяа болон хөтөлбөрт оролцож буй 60 гаруй залуус  оролцлоо.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг:

Arslan.mn

Эдийн засгийн идэвхтэй хүн амын 54 хувийг 15-34 насны залуучууд, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60 гаруй хувийг 15-34 насны ажил хайж байгаа залуучууд эзэлж байна. Залуучуудын ажилгүйдлийг бууруулах нэг боломж бол бизнес эрхлэх тэр дундаа гарааны бизнес эрхлэх явдал юм.

ХНХЯ, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар,  хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг гурав  дахь жилдээ зохион байгуулж байна. Гарааны бизнес эрхлэх зорилготой, ирээдүйд шинэлэг бизнес эрхлэхэд зайлшгүй шаардагдах авьяас, ур чадвар эзэмших, тасралтгүй суралцаж, өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй залуус энд цугларсан гэж ойлгож байна. Анх залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байсан бол өнөөдөр дүүргүүд өөрсдөө гардан зохион байгуулах хэмжээнд хүрсэн байна. Миний бие энэхүү  сургалт хөтөлбөрт хамрагдаж өөртөө хэрэгтэй маш олон зүйлийг мэдэж авч байсан. Гарааны бизнес жижиг том байхдаа гол биш. Харин эндээс өөрийнхөө амьдралд туршлага солилцох, цаашлаад илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийг олж авч чадна гэж бодож байна сургалтанд хамрагдаж байгаа залуучуудад та бүхэнд боломж үргэлж нээлттэй байгаа шүү гэж хэлмээр байна.

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр:

Arslan.mn

Баянгол дүүрэгт залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Энэ жилийн хувьд сургалтанд хамрагдах хүсэлтэй 140 орчим залуус бүртгүүлснээс шалгарсан 60 орчим залуус гурван өдрийн хугацаанд гарааны бизнес эрхлэх сургалтад хамрагдаж, шилдгээр шалгарсан гарааны бизнесүүдэд 10,0 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй 36 сарын хугацаатай зээл олгоно.

Залуучууд та бүхэн зөвхөн санхүүгийн дэмжлэг авахаас илүү гарааны бизнес эрхлэх ур чадварт суралцах, туршлагатай менторуудын зөвлөгөө авч бизнесээ хөгжүүлэх, Баянгол дүүргийн гарааны бизнес эрхлэгч залуучууд та бүхэн хоорондоо танилцах, хамтран ажиллах нөхцөл бололцоо бүрдэх юм. Энэ 3 өдрийн арга хэмжээнд залуучууд та бүхэн идэвхитэй хамрагдаж их зүйлийг сурсан, үр өгөөжөө өгсөн арга хэмжээ болохыг ерөөе.

Монголын үндэсний маркетингийн холбооны удирдах зөвлөлийн дарга Старт ап маркетинг төвийн захирал н.Золзаяа:

Arslan.mn

Залууст гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэх сургалтыг Банягол дүүрэгтэй хамтран зохион байгуулж байна. Баянгол дүүргийн хувьд дөрөвдэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд тэд  илүү  туршлагажсан нь харагдаж байна. Старт ап маркетинг төвийн хувьд энэхүү хөтөлбөр дээр хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байна.

Төвд явагдах 72 цагийн сургалтыг манай төвийн дадлага туршлагатай багш нар удирдан явуулна. 72 цагийн хөтөлбөрийн дараа залуучуудын сэтгэлгээ, чадварт маш их өөрчлөлт авчирдаг. Тиймээс энд шалгарч ирсэн залуучууддаа амжилт хүсье. Энэ хөтөлбөрт хамрагдаж чадсан л бол дуустал нь, үр дүнг нь гартал хичээгээрэй гэж залуучууддаа уриалмаар байна.

Залуучууд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан гарааны болон санхүүгийн дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих арга хэмжээнд хамруулж байнгын ажлын байртай болгох замаар тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд уг хөтөлбөрийн зорилго оршино.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих