Канад улс нэг удаагийн хуванцар хэрэгсэл ашиглахыг хориглоно

: 15 өдрийн өмнө / 2019-06-12 10:31:05

Канад улс экологийн бохирдолтой тэмцэх зорилгоор 2021 оноос эхлэн нэг удаагийн хуванцар хэрэгсэл ашиглахыг хориглох гэж байна. Яг ямар бүтээгдэхүүн хоригт багтах нь тусгай судалгааны дараа тодорхой болох юм. Харин одоогийн байдлаар нэг удаагийн хоолны сав, халбага сэрээ ашиглахгүй нь тодорхой байна.

Энэ асуудлаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Канад улс 2021 он гэхэд хортой нэг удаагийн хуванцар хэрэгслийг хориглох гэж байгааг зарлахдаа таатай байна. Хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд, эсвэл хуванцар савлагаатай бараа бүтээгдэхүүн зардаг хүмүүс өөрсдийн хуванцрын хаягдлаа цуглуулах, дахин боловсруулах үүрэг хүлээнэ” гэж мэдэгджээ.

Түүнчлэн хэрэглэгчдэд хүрээлэн байгаа орчныг бохирдуулагч хуванцар бараа бүтээгдэхүүнээс татгалзахад нь туслах зорилгоор хүчин чармайлт гаргаж ажиллана гэж Канадын засаг захиргаанаас мэдээлсэн байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих