Б.Тулга: Энэ парламент Үндсэн хууль өөрчлөх нь өөрөө ухралт болно

: 15 өдрийн өмнө / 2019-06-12 12:45:45

МАХН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эрх баригч нам Сонгуулийн хуулийг өөрчлөх хуулийн төслөө танилцууллаа. Монгол Улс нэг тойрог гэх зарчмаар 2020 оны сонгуулийг явуулах талаар ярьж байна.  Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн тухай хуулийг ярихаас өмнө одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах хэрэгтэй. Бид өнгөрсөн хугацаанд Хэнтий аймагт ажилласан. Сонгууль явуулахгүй байгаад иргэд, сонгогчид ихэд дургүйцэж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид энэ үйлдлээрээ сонгогчдын эрх ашгийг уландаа гишгэсэн. Ер нь сонгогчдын төлөө биш зөвхөн сонгуульд өрсөлдөх гэж байгаа төрийн албан хаагч, нэг бол намын эрх ашгийг хамгаалдаг төр засагтай болжээ. Ийм байхад ямар ч сонгуулийн тогтолцоогоор сонгууль явуулаад нэмэргүй. Түүнчлэн сонгууль болгоны өмнө хуулиа өөрчилж, өөрсдийн эрх ашигт нийцүүлдэг байдлаа зогсоох хэрэгтэй.

Монголын төр засаг дэндүү ойлгомжгүй байна. Монгол Улсад тууштай, алсыг харсан, дунд хугацааны алсын бодлого гэж байхгүй боллоо. Ийм учраас сонгуулийн хуулийг дахин дахин өөрчлөхөө болих ёстой. 2016 оны сонгуулийн хуулийг сонгууль болохоос гурван сарын өмнө өөрчлөөд явуулсан. Тэрнийхээ хорыг одоо өөрсдөө амсч байгаа. Ер нь эрх баригчид  сонгуулийн хуулиа өөрчлөөд хожно гэж боддог. Хэзээ ч тийм байдаггүй. Ард түмэн бол тавих дүнгээ л тавина.

-Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн төслийг та харсан уу. Улс төрийн намуудаар хэлэлцүүлсэн гэж байсан?

-Улс төрийн намуудад, төрийн бус байгууллагуудад огт тараагаагүй  хувилбарыг гэнэт гаргаж ирээд ярьж байгаа. Үүнийгээ өөрсдөө ярихдаа улс төрийн намуудад хэлсэн, хэлэлцүүлсэн гэсэн юм ярьж байх шиг байна лээ. Тийм зүйл байхгүй. Ер нь бол Монгол Улс нэг тойрог гэх хувилбар нь тойрогтоо буцаж очих нүүргүй болсон улс төрчдийн арга юм л даа. Амласнаа биелүүлээгүй учраас сонгогчидтойгоо уулзах нүүргүй болсон ийм л нөхдүүд байна.  Парламентын гишүүдийн 40 гаруй нь ЖДҮ-гийн зээлд холбогдсон. Түүнчлэн 60 тэрбумын асуудал байна. АН-ыхан гэхэд МАНАН-гийн бүлэглэлийн нэг хэсэг болчихсон. Ийм хүмүүс эргээд яаж тойрогтоо очих вэ дээ.  Ер нь сонгуулийн хууль нь сонгуулийг ямар системээр явуулах вэ гэдгээс илүү сонгогчдын эрх ашгийг яаж хамгаалдаг байх вэ гэдэгт чиглэх ёстой гэж манай нам үзэж байна.

-Ер нь Монгол Улс нэг тойрог гэх хувилбарыг манай тогтолцоонд хамгийн тохиромжтой гэж ярьж байна. Өмнө нь хэрэгжүүлэх байсан ч техникийн шинэчлэлт хийх шаардлагатай гэдэг үүднээс хойшлуулсан гэж ярьж байна.  Ийм асуудал байгаа юм уу?

-Өмнө нь яригдаж байсан хувилбар бол өөр л дөө. Улс нэг тойрог, нам жагсаалтаа танилцуулна. Жагсаалт дотроос иргэд нь сонголтоо хийнэ. Аль нам хэчнээн хэмжээний иргэдийн дэмжлэгийг авснаар жагсаалтын дотроос намын төлөөллийг оруулж ирдэг тогтолцооны асуудал юм. Харин одоогийн яригдаж байгаа хувилбарыг би өөрсдөө тойрог дээрээ очихоосоо айсан, амлалтаасаа зугтаж байгаа хувилбар гэж харж байна.

-МАН-ын гишүүд хууль санаачлагчид эдийн засагт ашигтай хувилбар ч гэж ярьж байна?

-Хариуцлагатай, сайн төртэй бол эдийн засгийн асуудал аяндаа шийдэгдэнэ. Тэр сайн төрийн төлөө мөнгө, санхүү зарцуулж чадахгүй юм бол тэр төр Монголын төлөө ажиллахгүй. Одоо бол сонгууль явуулах болохоор мөнгөө харамладаг. Тэгсэн мөртлөө нэгнийхээ банкны зээл, өрийг төлөх болохоор мөнгө харамладаггүй. Хүүхдүүдээсээ мөнгөө харамладаг. Тийм атлаа ЖДҮ-гийн зээл авахаараа мөнгөө цацдаг. Ийм байж болохгүй. Зарцуулах ёстой юмандаа бид зарцуулж байж үр шимийг нь хүртэнэ. Тийм учраас энэ асуудалд зардлыг хэмнэнэ гэдэг шалтгаан ярьж, шалтаглаж өөрсдийнхөө хүсэл зорилго, атгаг санаа бодол руу чиглүүлэх шаардлага байхгүй гэж хэлмээр байна.

-Бие даагчид олонд танигдаагүй улстөрчдийн боломжийг хаана гэж байна. Үнэхээр энэ хууль батлагдвал яах вэ?

-Сонгогчдынхоо нүүрийг харж чадахгүй болсон улстөрчдийн аргаа барсан оролдлого гэдгийг дахин хэлмээр байна. Нэгэнт төрийн эрх мэдлийг хууль бусаар авчихсан нөхдүүд тэр эрх мэдлээ яаж хамгаалж авч үлдэх үү гээд аргаа барж байна.

-Эрх баригч нам энэ мэдээллийн дараа Үндсэн хуулийг өөрчлөх төслөө өргөн барилаа. Энэ парламентад эцэг хуулийг өөрчлөх чадамж байна уу?

-Эргэлзэж байна. Яагаад гэвэл ЖДҮ бол улаан цайм хулгай. Ийм хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөх асуудал ярьж байна гэдэг зарчмын хувьд байж болохгүй асуудал. Гэмт хэрэгтнүүдээр хууль батлуулаад сууж байгаатай л адил зүйл. Гэмт хэрэгтнүүд гэдгийг би ч хэлээд байгаа юм биш. АТГ-ын дарга, Ерөнхий Прокурор нь чуулганы танхимд хэлсэн. 60 тэрбумын схем хэрэгжсэн гэдгийг одоогийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь хэлээд байгаа, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр энэ бүхэн нь ард түмний нүдэн дээр ил байхад Үндсэн хуулийн өөрчлөлт гэж ярих нь инээдтэй зүйл. Хэрэв Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол хамгийн наад зах нь байгалийн баялаг ард түмний өмч гэсэн заалтыг заавал оруулах ёстой. Түүнчлэн УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцдог тийм заалт орсон юм уу. Ард түмний төлөөлөл болсон институц нь гүйцэтгэх засаглалаа хэрэгжүүлж чадаж байгаа юу. Шүүх, прокурор, шат шатны шүүхийг ард түмэн сонгодог байх юм уу. Ерөнхийлөгч сонгодог систем байх юм уу. Монгол хүнээ хамгаалалтад авч чадаж байгаа ямар заалт орж байгаа юм вэ. УИХ-ын гишүүнээ хамгаалдаг юм байна. Монгол хүнийг хамгаалалтад авдаг ямар заалт оруулах ёстой вэ. Үнэхээр Үндсэн хууль өөрчлөх гэж байгаа бол зүйл, заалт бүрээр нь ард түмэнд танилцуулж байж тэр болгоноор нь санал авах ёстой. Тэрнээс биш өөрчлөх ёстой гэсэн нэрэн доор өөртөө зориулж, Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол Монголын хөгжлийг дахиад хойш  татсан алдаа болох байх.

-Байгалийн баялаг ард түмний өмч биш Төрийн өмч гэсэн заалт байна. Түүнчлэн иргэдээ хамгаалах талаар ойлголт алга. Ер нь эрх мэдлийн хуваарилалттай холбоотой заалтууд одоогийн хуулийн төсөл дээр явж байна?

-Эрх мэдэлд хүрчихсэн хүмүүс шунадаг гэдгийн хэлбэр энэ л дээ. Өөрсдийнхөө бүлэглэлийн эрх ашгийг илүү сайн хамгаалахын тулд эсвэл өөр нэг бүлэглэлтэй  тэмцэхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх гэж оролдож байна. Үндсэн хууль өөрчлөх үү гэвэл өөрчлөх шаардлагатай. Гэхдээ Үндсэн хууль өөрчлөгдөх юм бол Монголын ард түмэнд, айл өрх болгонд энэ өөрчлөлт хэрхэн тусгах вэ гэдгийг сайн хэлэлцүүлж байж л өөрчлөх ёстой. Түүнээс биш  албан тушаалтан дарга нарын эрх мэдлийн хуваарилалт шиг Үндсэн хуулийг өөрчилбөл энэ нь ухралт болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.11  МЯГМАР  №118  (6085)

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
14 өдрийн өмнө / 64.119.20.124

МАХН -Л МОНГОЛЫН АРД ТҮМЭН 21-Н АЙМАГААР ЯВЖ САНАЛ АСУУЖ БАЙНА ЭНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ ТӨРД СУУЛГАХ ЁСТОЙ ЯГ АРД ТҮМЭН МОНГОЛЫН ЭРХ АШИГТ НИЙЦСЭН ХУУЛЬ БАЙНЛЭЭ ШҮҮ АРД ТҮМЭН МАШ ИХ ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГЭЭ ЗУРСАН ЭНЭ ХУУЛИЙГ БӨТЛАХ ЁСТОЙ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ !

Иргэн
14 өдрийн өмнө / 64.119.20.124

Төрд нэг нам олонх байгаа цагт маны худалч хулгайчид үндсэн хуулийг засах гар дүрэх эрх байх бүх ард түмэн бусад намууд нэгдэж байж үндсэн хуулийг засах ёстой ман бүү давар !!!!!!!!!!!!!!!! Ард иргэд тэнэг малууд биш шүү лүндээ төгцөг өө !!!!!!!!!!!!!!!!!!

ЗОЧИН
14 өдрийн өмнө / 64.119.20.124

Хүрэлсүх өөраө маш НОТОЙ луйварчдын хамсаатан үндсэн хуулийг засах эрх ман анд байхгүй шүү хатуу анхааруулж бна ард түмэн ярьж хэлж бна

Зочин
14 өдрийн өмнө / 64.119.20.124

Маны луйварчид хулгайчид үндсэн хуулийг өөрчлөх эрх ёс зүй байхгүй ард түмэн мал биш шүү хүрэлсүх пиздаа

Иргэн
14 өдрийн өмнө / 64.119.20.124

ТӨРД БАЙГАА САН АНЫ ХУЛГАЙЧ ӨӨРСДӨӨ ШОРОНД ОРОХ ЯЛТАНУУД ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛӨХ ЭРХ БАЙХГҮЙ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!

888
14 өдрийн өмнө / 202.70.46.18

ШУДАРГА ЁСЫГ ЭХЛҮҮЛЖ МАНАНТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛСИЙГ ЭХЛҮҮЛЖ ЧАДСАН ЭНЭ ПАРЛАМЭНТ ҮХ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙЖ ЭХЛҮҮЛСЭН ИХ ҮЙЛСЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТҮҮХЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ....ОЙРЫН 20 ЖИЛ МАН-С ӨШӨӨ НАМ ТӨР УЛСЫН ТОЛГОЙД ГАРЧ АРД ТҮМНИЙ ОЛОНХИЙН ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ УЛС ТӨРИЙН ХҮЧИН ГАРАХГҮЙ БОЛСОН НЬ ХЭН БҮХЭНД ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БНА...МАФИ,МАНАН ГИЙН ТОЛГОЙЛОГЧООР УДИРДУУЛСАН АН УЛС ТӨРӨӨС АРЧИГДАВ..

Зочин
15 өдрийн өмнө / 202.21.99.226

Энхбаярын компанид сонгуулийн хууль мууль ямар хамаа байнаа.