Н.Анхбаярыг Австрали Улсад элчингээр томилохыг эсэргүүцэж жагслаа

: 15 өдрийн өмнө / 2019-06-12 13:37:44

Австралид Улсад суух Элчин сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг томилохыг Засгийн газрын хурлаар дэмжсэнтэй холбогдуулж  өнөөдөр АН-ын гишүүдийн зүгээс Австрали Улсын Элчин сайдын яамны гадаа Н.Анхбаярыг томилохыг эсэргүүцсэн жагсаал зохион байгууллаа.

Энэ үеэр жагсагчдын зүгээс Австрали улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Н.Анхбаярыг Австрали Улсад элчингээр томилохыг эсэргүүцэж буй бичгийг хүргүүллээ. 

Тус эсэргүүцлийн бичигт, “ Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Дэйв Воусэн танд энэ өдрийн мэнд хүргэе. Н.Анхбаяр нь тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан Ц.Нямдоржийн шууд оролцоотойгоор “Эрдэнэт” УҮГ-т бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг ямар ч өрсөлдөөнгүйгээр олж авч хувьдаа их хэмжээний ашиг орлого олсон нь нэгэнт тогтоогдсон баримт юм. Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Дипломат эрх ямбаа ашиглан хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн энэхүү ноцтой гэмт хэргийн улмаас Монгол Улсад учирсан ёс зүйн хохирлын төлөө хариуцлага хүлээх албан тушаалтнуудын нэг бол яах аргагүй Н.Анхбаяр мөн. Монголын сөрөг хүчний гол төлөөлөл болж буй АН-ын гишүүд бид Н.Анхбаяр нь Монгол Улс болон Монголын ард түмнийг бүрэн төлөөлөх ёс зүйн эрхгүй хэмээн үзэж энэхүү бичгийг таны сонорт хүргэв. Хэрвээ өнөөгийн эрх баригчид  парламент дахь хэт олонхдоо дулдуйдан, сөрөг хүчний байр суурийг үл харгалзан Н.Анхбаярыг Австралид суух Элчингээр томилох аваас бид бүх талаар эсэргүүцэх арга хэмжээг олноор зохион байгуулах болно" гэжээ. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
14 өдрийн өмнө / 64.119.25.77

зөв өө зөв. Энэ өвгөний хүүгээд хэд дахин илүү залуучууд зөндөө байна. Яахаараа ийм дарангуйлагч, шудрагын дүрд тоглогчийн хүү явах ёстой юм. Болиулаач. Нямдоржийн хүү, Н.Энхболдын хүү хүргэн, Цогтбаатарын туслах, ОюунЭрдэний нууц амраг хамтран амьдрагчаас илүү охид хөвгүүд олон бий.

irgen
14 өдрийн өмнө / 59.153.115.237

Erdenet yildverees uuruus ne mungu gargyylj niiluulsen buteegdehuunii unee 10 dahin nemj baejsan ugrii hylgaich bas tend ochood yaj hulgai lyivar hiih tyhai bodpj baigaa daa.Ene hilgaichiig Avstrali yavhiig eserguutsej baina.,??? negdej niileed ene zoligiin hyniig tavuulahfyi baih heregtei

Зочин
15 өдрийн өмнө / 211.36.140.237

naymka ter hoyort tui mai shuu geh heregtei yostoi l ur udamaaraa arai heternee ter huuhdiin ulsad yamar negen gaviya baiguulsniig ni sonsooguin bna eldew hel amand l orootsoldsniig ni sonssiin bna

Зочин
15 өдрийн өмнө / 43.242.243.129

Хеерхий хэдэн хунд Нямдорж сайдын шударга зан таалагдсангуй дээ МАНАН н суулчийн арга хэмжээнууд

Зочин
15 өдрийн өмнө / 202.21.99.226

МАНАН-ынхан үр удмаар нь хэлмэгдүүлж тооцоо бодох гэж байна уу. Тийм юм байхгүй. Та нарын эрх мэдэл хумигдсан.