О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллахаар боллоо

: 97 өдрийн өмнө / 2019-06-13 10:05:26

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах  хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор ирүүлсэн билээ. Түүний уг хүсэлттэй УИХ дахь Ардчилсан намын  зөвлөлийн гишүүд танилцаж, өчигдөр хариу бичгийг түүнд намын удирдлагууд гардуулан өгсөн байна.
 

Тус бичигт:

“Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах Таны 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6407 тоот албан бичигтэй танилцлаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл тодорхой зарчмын байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.

Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Эрдэнэт
96 өдрийн өмнө / 103.26.193.171

Энэ амьтан эрүүл биш гэдэг нь үнэн боллоо шүү. Яанаа яаж чадаж байнаа. Эрдэнэтээс сонгогдчихоод манай Эрдэнэт үйлдвэрийг дээрэмдэгчидтэй нийлнэ гэж яаж санаанд оров оо! Мөнгөнөөс нүдээ өгөх амьтан гэдгийн үнэн байна. Дахиж сонгогдох биш хэдэн юм хийе гэж дээ, лалар чинь!