Сексийн “зуд” Японыг нөмөрч байна

: 65 өдрийн өмнө / 2019-06-17 09:38:34

“Forbes” агентлагийн эдийн засгийн мэдээллийн салбарын нийтлэлч Уиллям Пессек “Японы хөгжилд заналхийлж буй “зандан эрчүүд”-ийн хямрал” хэмээх нийтлэлээ өнгөрсөн баасан гаригт олны хүртээл болгожээ. Энэхүү нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

Сүүлийн хэдэн сард наран улсын “зандан эрчүүд”-ийн хямрал дэлхийн анхаарлыг татаад байсан билээ. Учир нь сүүлийн үеийн судалгаанаас харахад бэлгийн харьцаанд огт орж үзээгүй залуу япончуудын тоо огцом өсч байна.

Тэгвэл дараахь хоёр зүйл Японы өрийн бичгийн зах зээлийн тоглогчдын санааг ихээр түгшээж байна.

Нэгдүгээрт, төрөлт өнгөрсөн онд хамгийн бага төвшинд очсоныг Засгийн газрын статистик харуулав. 2012 онд Засгийн газрын тэргүүн Шинзо Абе Токиод шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлэхээр болсон юм. Тэрээр татварын хөнгөлөлтөөр дамжуулан шинэ төрсөн хүүхдэд очих халамжийг нэмж, боловсорч сурч мэдэх зардлыг багасгахаар шийдсэн билээ. Тэгвэл одоогоор 127 сая хүн ам ердөө л 920 мянган хүүхэд төрүүлсэн байна.

Хоёрдугаарт, дэлхийн худалдааны дайн ийм хурдацтай өрнөхтэй зэрэгцээд өрийн дарамт улам нэмэгдэж байхад хүн амын шинэчлэл хийгдэхгүй байгаа нь хохирол болон хувирахаар байна. Токиод өр болон ДНБ-ийн харьцаа хамгийн өндөрт буюу 250 хувьд хүрчихээд байгаа. Өөрөөр хэлбэл, Японы ирээдүйн ажилчид улам цөөрсөөр, бүр цөөхөн хүн өрийг нь төлөхөөр ажиллана гэсэн үг болоод байна. Энэ бол Д.Трампын өгсүүлэн тавьж буй гаалийн тарифын нэмэгдлийн эсрэг наран улсын ажиллах хүчний хомсдол хэрхэн нэмэгдэж буйг харуулсан тоо.

Үүнээс гадна Токио хэдийнэ эдийн засгийн эрсдэлүүдтэйгээ тулгараад байгаа. Зээлжих зэрэглэл тогтоодог Moody’s агентлагаас өнгөрсөн сард гаргасан тайландаа “Японы банкны салбар тогтвортойгоос сөрөг чиг хандлага руу орж байна” хэмээн мэдээлсэн юм.  Тэгэхээр ирэх 12-18 сарын хугацаанд Япон улс банкны өрийн томоохон эрсдэлтэй нүүр тулахаар байна.

1997 оны Азийн хямрал, 2008 оны Lehman-ы банкны дампуурлын талаар бид энд яриагүй. Японы өнөөгийн хямрал бол “Minsky moment” хэмээн эдийн засагчдын нэрлэж заншсан үзэгдэл болох төлөвтэй. Тодруулбал, урт хугацааны асар их өсөлт гэнэт унахыг ийн нэрлэдэг. Ингэснээр Токиогийн дотоод асуудал нь бондын хөрөнгө оруулагчдад хүндээр тусахаар байна.

Энэ агшинд “Moody’s ”, “ Standard & Poor’s ” байна уу, эсвэл “Fitch” ч бай зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд аль нь ч тэр Японы зээлжих зэрэглэлд таатай дүн тавихгүй нь тодорхой болоод байна. Токиогийн их сургуулийн эдийн засагчид энэ үзэгдлийг “Сексийн зуд” хэмээн нэрлэсэн бөгөөд “онгон” япончуудын хандлага нь ийнхүү тогтворгүй байдлыг үүсгэж байна гэж тэд томъёоллоо.

Энэ жилийн эхэнд Токиогийн их сургуулийн судлаачид Шведийн Каролинскагийн хүрээлэнтэй хамтран хийсэн судалгаа их анхаарал татаж байна. 2015 оны байдлаар 40-өөс доош насны япончуудын дөрөвний нэг нь сексийн амьдралд огт ороогүй байсан нь 20 жилийн өмнөхөөс 20 хувиар өссөн дүн байжээ. Үүний шалтгаан нь ердөө л хэтэрхий урт ажлын өдөр, ажлын өндөр дарамт шахалтаас болдог байна.

Одоогоор тус улсын Засгийн газарт үүнтэй тэмцэх хэдхэн арга үлдээд байна. ДНБ-ий өсөлтийг дэмжихийн тулд гадаадаас ажиллах хүч оруулах, бага хүүтэй зээлээр иргэдээ дэмжих зэргийг үүнд нэрлэж болно.

2014 онд Япон улс хэрэглээний татвараа 5-8 хувьд хүргэж өсгөсөн юм. Энэ нь ёстой л гал дээр тос нэмсэн хэрэг болсон билээ. Энэ жил худалдааны татварыг бүр 10 хувьд хүргэхээр Абэгийн Засгийн газар найдаж буй нь Токиог бүр ч хүний хомсдолд оруулах магадлалтай юм.

Одоогоор “Moody’s ” агентлаг Японы зээлжих зэрэглэлийг А1 төвшинд дүгнэсэн.

Хүүхдээр дутагдах шинэ нийгмийн талаар “Хүүхэдгүй ирээдүйн насжилт” хэмээх “Axios” сайтын тусгай тайланд дурдсан байнаа. Энэ зууны төгсгөлд дэлхийн хүн амын тоо 11 тэрбумд хүрэх юм. Хөгжингүй эдийн засгуудад тулгарах гол эрсдэл нь өссөөр байгаа өрийг дарах ажиллах хүчний хямрал байх нь. Их хэмжээний хүн амын “шилжилт”-гүйгээр 2050 он гэхэд 48 улс асар цөөн иргэдтэй болохоор байгааг Axios сайтад дурдсан байлаа. Японы хувьд хүн амынх нь 15 хувиар цөөрөх нь. НҮБ-аас мэдээлснээр 2050 он гэхэд Азийн улсуудын ажиллах хүчний хоёр хүн тутмын нэг тэтгэврийн насныхан байх нь.

Тэгэхээр Япон улс А1 хэмээх зэрэглэлээ “онгон, зандан” хүмүүсийн хямралаас хэрхэн бууруулалгүй авч үлдэж чадах вэ гэсэн асуулт урган гарч байна.

Эх сурвалж: www.polit.mn

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
63 өдрийн өмнө / 66.249.82.84

ямарч юманд дээд туйл гэж бий.ямарч юм оргил туйлдаа хүрэхээр пар гээд л шууд нурдаг.түүнийг хэн .ч зогсоож чаддаггүй.дэлхийн байдал хэд хэдэн бдал дээр энэ үзэгдэл бий болоод бгаа.үүнд : цагаачлал. ѳндѳр хѳгжсѳн улсуудын санхүү.хүн ам зүй.ардчилал нэрээр хүмүүсийг дураар дургиулах. гм үзэгдлүүдийг дэлхий ѳѳрѳѳ дийлэхгүй нурах аюул үнэртээд бх болон

Зочин
64 өдрийн өмнө / 124.158.95.169

Гантулга, Мурат 2 очвол баллах юм байна даа

Зочин
64 өдрийн өмнө / 5.173.1.90

seks hiihgui bol uls hojdog yum bna mongold bas iim boloh heregtei yum bna daa . ajil hiigeed seks bodohgui bol mongol uls yapon shig bno humuusee

Зочин
65 өдрийн өмнө / 39.115.114.99

tsoorson n deeree 10say hun yaj jijig gazar deer bolj baidag yum bol davchdaad amia horlool odorjin ajillaj baij hooltoi honono hetsuuye

Зочин
65 өдрийн өмнө / 99.241.52.203

Cus oirtson umbuunuudig japan oruulahgui l dee. bitgii muruud

Зочин
65 өдрийн өмнө / 202.9.45.140

Япончууд хар багаасаа л амьдралын тийм шахуу хуваарьтай орчинд өсдөг юм бна л л дэ ! Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг байх л даа ! Эдийн засаг, нийгмийн мөн хэт төвлөрсөн байдал гээд ! Тийм учраас л хөөрхийсд яаж секс хийх зав гарах вэ дээ.

Haha
65 өдрийн өмнө / 103.57.95.252

Ochij sexdehnyy

erka
65 өдрийн өмнө / 103.229.123.122

manaaixan bugdeeree ochiyo.