З.Энхболд даргын аюултай эндүүрэл!

: 67 өдрийн өмнө / 2019-06-18 11:01:30

Цэргийн хүчээр төмөр зам барих Ерөнхийлөгч Х.Баттулгын санааг дэмжиж,тамгын газрынх нь дарга З.Энхболд ярилцлага өгөхдөө,Америкийн Невада муж улс дахь, "Хуверийн далан" хэмээн алдаршсан байгууламжийг "цэргийн хүчээр" хийсэн мэтээр "эндүүрнэ" билээ.Энэ бол нийгмийг төөрөгдүүлсэн том эндүүрэл төдийгүй Монголын эдийн засагт маш хортой үр дагавар бүхий аюултай эндүүрэл!

Хуверийн далан(Hoover dam)-г 1931 онд эхлээд 1936 онд дуусгасан.Яг Их хямралтай зэрэгцэн хэрэгжсэн,тэр хямралаас гарах зорилгоор хэрэгжсэн олон төслүүдийн нэг байсан.5000 гаруй цагаан арьст иргэдийг ажлын байраар хангасан төсөл юм.

Америкийн түүхэнд "Их хямрал" хэмээн нэрлэгдсэн эдийн засгийн гамшиг нь ажилгүйдлийн түвшинг 25 хувьд хүргэн,ажилгүй хүмүүсийг гэр бүлийнх нь гишүүдтэй хамт дундачилж тооцвол бараг 60 сая хүнийг мөнгөн орлогын эх үүсвэргүй болгосон юм.Тэр үед ажлын байрны төлөө "алаан" болж байлаа.

Жишээ нь Хуверийн даланг барихад,хог хаях гэх мэт маш бага цалинтай ажил хийж байсан 30 орчим хар арьстныг эс тооцвол зөвхөн цагаан арьстануудыг л ажиллуулсан. Ази хүн ажиллуулахыг бүр хориглосон.Ийн ажлын байрны төлөө алалдаж байхад юун цэрэг,хоригдол мэтийн албадлагын хөдөлмөрийн хүчийг ашиглах,тэгэх тухай яриа ч байгаагүй.

Чухам Их хямралын үед л ажилгүйдэл нь нийгмийн төдий асуудал биш,цэвэр эдийн засгийг тодорхойлж байдаг макро тоо хэмжигдэхүүнүүдийн нэг нь мөн байжээ гэдгийг эдийн засагчид ойлгосон юм.

Зуун мянган хүн ажилгүй болно гэдэг бол үр хүүхдүүдийг нь тооцвол зах зээлээс дор хаяж хоёр зуун мянган хэрэглэгч төлбөрийн чадваргүй болно,нэг ёсондоо дор хаяж хоёр зуун мянган худалдан авагч"үхлээ"гэсэн үг.Сая хүн ажилгүй болно гэдэг нь дор хаяж хоёр сая худалдан авагч "үхээтэхлээ" л гэсэн хэрэг.Хоёр сая хэрэглэгч "үхээд" зогсохгүй,тэдний сарын цалин мэт орлогын эх үүсвэрээр хийгдэх зах зээл дээрх худалдан авалтын ачаар,хагас сар болон сарын мөчлөгтэй эргэлдэж байсан мөнгөний эргэлт буюу эдийн засгийн "цус"-ны эргэлт зогслоо гэсэн үг.Зах зээл дэх худалдан авагч "үхэх", эдийн засгийн "цус багадах"-аас болоод үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны зэрэг бизнес эрхлэгчид олноороо дампуурах бөгөөд үүнийг эдийн засгийн уналт гээд байгаа юм.

Тэгэхээр ажилгүйдлийн асуудал эдийн засгийн суурь асуудал аж.Ажилгүйдлийг хэрхэн бууруулах арга замын тухайд л эдийн засгийн дэг сургуулиудын хооронд үндсэн ялгаа гардаг.Кейнсчүүд,урт хугацаандаа тэртээ тэргүй үхэхээс хойш хэрэглэгээг өөгшүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах ёстой гэдэг бол хайекчууд, чөлөөт зах зээлийн үл үзэгдэх гар ажилгүйдлийг бууруулна хэмээнэ,монетаричууд болохоор эдийн засаг дахь мөнгөний тоо хэмжээг ихэсгэж багасгах замаар асуудлыг шийднэ гэж зүтгэх жишээтэй.

Харин эдийн засгийн ямар ч дэг сургууль цэрэг,хоригдол зэрэг албадлагын хөдөлмөр эрхлэгчдээр бүтээн байгуулалт хийлгэхийг огт зөвшөөрдөггүй юм.

Чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой орнуудад цэрэг юм уу, эсхүл хоригдолуудаар бүтээн байгуулалт хийх,бизнесийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглодог нь зөвхөн энэрэнгүй ёсны үүднээс тэгээд байгаа юм биш.Ардчилсан болж харагдах гээд ч байгаа юм биш.

Гол нь жирийн иргэдийнхээ ажлын байрыг хадгалж буй хэрэг.Эдийн засгаа уналтаас хамгаалж байгаа явдал.

Венесүэлийн эдийн засаг сүйрэхэд хүргэсэн нэг том шалтгаан нь 80 мянган цэргээр зам,барилга,газар тариалан зэрэг салбарт ажил хийлгэсэн явдал.Хий гэснийг тушаалаар хийдэг үнэгүй шахам хямдхан цэргийн ажиллах хүчинд ажлын байраа алдсан ажилгүй венесүэлчүүд хотын гудамжаар дүүрэн хөглөрөхүйд;бензиний үнэ бараг нэг цент шахуу атал,орлогогүй "үхмэл" хэрэглэгчдээсээ болоод л угтаа үйлдвэр,үйлчилгээ,худалдааны салбар нь тэр чигтээ бүрэн дампуурсан даа.

Өнөөдөр манайд венесүэл маягийн сүйрэл рүү шилжилт хийгдэж эхэлсний шинж тэмдэгүүд илрээд байгаа.Ардчилсан хувьсгалаас хойш үзэгдээгүй маханд оочёрлох үзэгдэл гараад эхэлсэн,удахгүй долларын ханшийг тогтоож дийлэхгүй алдах гэж байна. Хятад нүүрсний худалдан авалтаа зогсоож,Оюутолгой төсөл гацвал Монгол сүйд болоход бэлэн.Сая,авто зам барьдаг компаниуд Ерөнхийлөгчөөс ажил гуйж бараалахсан байна билээ. 

Ерөнхийлгч,тамгын газрын дарга хоёр эдийн засгийн бодлого дээрээ эндүүрч болно.Тэр хоёр мэрэгжлийн эдийн засагчид биш.Улстөрийн шийдвэрийн эдийн засгийн аюултай үр дагаварыг олж харахгүй байж болзошгүй.

Ингэж ч байгаа нь Эрдэнэс Таван Толгойн ашиг 800 зуун тэрбумыг буцаан зарж цэргийн хүчээр төмөр зам барих тухай ярианаас харагддаг.

Гэтэл,сав л хийвэл эдийн засагч хэмээн өөрсдийгөө цоллох дуртай эдийн засгийн ухааны доктор, профессор, мастерууд бүр таг чиг.Эрх биш,чөлөөт зах зээлд шилжээд 30-аад жил болсон тул эдийн засгийн мэдлэгээ шинэчилж амжсан байлгүй дээ?! 

Зах зээлийн эдийн засгийн мэдлэг ёсоор бол цэргийн хүчээр төмөр зам барих нь улсын эдийн засгийг маш аюултай хямрал руу түлхэх үр дагавартай,макро эдийн засгийн буруу менежмент.

Энэ тухай манай эдийн засагчид мэдмээрсэн. Бас, Венесүэлийн жишээ бэлэхнээ байна шүү дээ?! З.Энхболд даргын эндүүрэл маш аюултай эндүүрэл шүү дээ! 

Хөөе! Эдийн засагчид аа! Та нар хаана байна вэ?

Э.Бат-Үүл
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
66 өдрийн өмнө / 192.82.66.13

хөөрхий ҮҮЛ хэцүүдэж байгаа юм нөгөө Зоргийн захмиалагчболчих юм биш биш Юун баатар дандаа ашиг харж явдаг нөхөр дөө хөөрхий

Овгон
66 өдрийн өмнө / 5.77.28.33

Хурз шороо хаяж холс гаргаж узээгуй хумуус л муу юм болгоныг ярьж бутээн байгуулалтад гай болдог юм .Орос ядуурсан тухай бичиж байгаа хун юун тэнэг хун бэ? Оросд амьдарч байна бух юм нь сайн байна.Худал ярихаа больмоор юм.Монголын бутээн байгуулалтад хорсож байгаа этгээдууд л муугийн жишээ барьдаг юм.Ажил хийж чадахгуй хун бол хаач амьдрахад хэцуу болсон уе шуу! Худлаа шоудаж байгаа Бат-Уулээс эхэлсэн эх оронд бутээн босголтыг эсэргууцэж байгаа этгээдууд хаанхын бодлого явуулаад байна.Муулаад байдаг соц нийгэмд цэрэгч ажилладаг ард тумэнч ажилладаг байсан юм шуу! Бух юмыг эргуулж хаячихаад худал ухуулга хийхээ боль!

бодох л санаа байна
66 өдрийн өмнө / 202.126.88.37

төмөр замд цэрэг биш ард ажиллуулбал дэлгүүрийн /жишээлэхэд/ орлого нэмэгдэнэ, дэлгүүрийн орлогыг дагаад татварт төвлөрөх мөнгө өснө, татварын орлого өсөхөд төрийн албан хаагчдийн цалин нэмэх эх үүсвэр өснө ... гээд л явна даа уул нь

Зочин
66 өдрийн өмнө / 202.179.26.149

Манайхан очоод үзсэн юм шиг бичих юм ингэж худлаа тархи угаахаа болчих хэрэгтэй

шаа л даа чи Э.Бат-Ү
66 өдрийн өмнө / 202.126.89.248

Чинийхээр тэгээд энд хэдэн залуучуудааа ажилуулаад өнөөх хэд нь хэд хоноод болохгүй бүтэхгүй хүний эрх мэрх яриад олон юм хуцааад ажлаа хаяаад арилаад өгнө. Тэгэд л өнөөх том төсөл маань удааширна. Энд хэдэн хүн ажилахгүй байна гээд манай эдийн засаг мяарчихгүй байх өөрөө харин малуу айн. Цэрэг дайчлаад ажил урагшилааад цаана чинь хугацаанаасаа өмнө дуусаж байна мэдэв үүү домброокоо....

Зочин
66 өдрийн өмнө / 202.179.31.41

Венесуел бол өөр. Эрх чөлөө, ардчилал ярьж тэнэгтэхээ больж үз. Худлаа ярьж, ард иргэдийн, татвар төлөгчийн мөнгийг хүүтэйгээ нийлж, хусч байсныг чинь Монгол даяараа мэднэ. Цэрэг ажил хийлээ гэхэд Солонгост виз гаргуулж чаддаггүй нөгөө ардын хүүхдүүд ажиллана. Залхуу найр хөөсөн хөдөөний залуусын оронд эх орныхоо бүтээн байгуулалтад оролцсон гэж дараа нь үр хүүхдүүддээ ярих хүмүүс төмөр замд ажиллана . Цэрэг ч ажиллана, Ард ч ажиллана. Бат-үүл хүүтэйгээ нийлж, татвар төлөгчийн мөнгийг хулгайлсан хэргээ хүлээх хэрэгтэй. Ийм хөгийн баатараар бид ер нь яах юм бэ.

Зочин
66 өдрийн өмнө / 202.126.88.47

haha sawaahiimaa , zarim humuusiin bichseniig haaya unshihaar. Gadaadad haana uhaantnuud n bgaad mongold uldsenuud n odoo tegeed teneguud n yum bn l da. Tiim bish bdgiim l da gadaadad suraad irsnuud n uursdiiguu lag l gej boddiim shig bgan, tegeed l neg ih heden gadaadad suraltsagsdiig uugshuulegch heden humuustei uulzchaad bugdiig zaah gd l, tegsnee angli bol jinhene bolowsrol ch gej bhshig zarim mal n, uursdiiguu bas sain haraarai zarim neg n

Дөшиннис
66 өдрийн өмнө / 66.249.84.30

Үүлээ битгий дэмий юм донгосч Бүтээн байгуулалтанд саад бол ! Нарийн яривал чиний хувийн өс хонзон идсэн ууснаа халхавчлах санаа чинь нэвт мэдрэгдэж байна. Тийм л юм бол чи хүү Чулуудайгаа 1сая төгрөгний цалинтайгаар оролцуулаадах! Ёр нь чамд их учир байна ! Үйлдэл эс үйлдэлийн чинь уршгийн мөнгөөр тэр төмөр замыг ихэвчилнэ гэж бодож байна шүү. Хошуугаа тат!

зочин
66 өдрийн өмнө / 67.180.129.0

Яахав дээ ариа залуу толгойнууд нь гадаадад гараад явчихсан, хувьдаа жаахан хөрөнгөтэй нь компаниа яая гэж явах, ахмад нэг нь шагнал мэтийг хараад суучихсан, улс төрчид нь эдийн засгаа удирдсан болж явахад яаж улс зөв замаар хөгжихөв дээ. Сайд гэж байгаанууд нь салбараа ойлгохгүй дандаа улс төрчид.

Zochin
66 өдрийн өмнө / 188.143.105.140

Batuulee chi UHVEL TAARNA.CHI GAI BOLOLGUI UHEEREI.Adgiin NOVSH,CHINII UHEL OIRHON BGA SHU.

Хүүхэд айлгаад байга
67 өдрийн өмнө / 202.9.42.65

За боль боль.

Hi
67 өдрийн өмнө / 150.129.140.46

Ene muu novshiin buriad dandaa hulgai hiine,esvel busdad ataarhana. Duugai atg d ochij meduulgee og. Buruudahad BURIAD gej ug bii dee

Дэмжиж байна.
67 өдрийн өмнө / 103.9.90.50

Бодвол төмөр зам дээр ажиллах хүний нөөцийн судалгаа гаргасан байлгүй дээ. Оросууд БАМ-ын төмөр замыг барихдаа оюутнуудыг хүртэл дайчилдаг л байсан ш дээ. Ургац хураалт, барилгын ажилд оюутан, цэргүүдийг угаасаа дайчилдаг. Буруу юм юу байна аа? Улсын хэмжээни бүтээн байгуулалт! Ажиллах хүч дутагдаж байна. Мэдээж сайн дураараа ажиллах бүх хүмүүст нээлттэй байх биз.Угаасаа ажиллах хүч хүрэлцэхгүйбайна. Хятадуудыг оруулж ирж байснаас бидний татварын мөнгөөр сул тэжээж байгаа цэргүүдийг оруулсан нь дээр. Тийм их хөрөнгө зарах шаардлагагүй. Эх орноо манах, эх орныхоо төлөө бүтээн байгуулалт хийх угтаа ижил. Эр хүний үүрэг. Батүүл яаж харахаараа энийг гамшиг гэж хардаг байна аа?

уншигч
67 өдрийн өмнө / 122.201.22.77

Монгол улс Путин ахын заавараар Венесуэль улсын ёроол руу гулсаж явна даа Зөвлөлт Холбоот Улс агуу эзэнт гүрэн барилгын цэргүүдээр бүтээн байгуулалт хийлгэж сөнөөсөн дөө хөөрхий Бэлтгэл сургуулилтаа хийх ёстой арми барилга барихаар чинь Афганистанд ялагдах тодорхой Ажлын байраа барилгын цэрэгт алдсан Зөвлөлтийн ажилчин анги ядуу амьдрах тодорхой

зориг
67 өдрийн өмнө / 202.131.234.82

Газар шорооны ажил хийлгэхээр чи хүү Чулуудайгаа явуулах уу? Ажилд авна гэсэн маш олон зар байна, ялангуяа газар шороо, барилгын ажилд, хийх хүн олдохгүй байна.Бараг бүгдээрээ шахуу Дээд боловсролтой тэгээд гарын үзүүрээр хийчих ажлыг л тоож 15000000 төг-с дээш цалин авах сонирхолтой, Монголд ажилгүйчүүд их мөртлөө ажиллах хүч маш дутмаг байна. Цэргүүдийн хийх газар шорооны ажлыг цаг наргүй 1,-1,5 сая төгрөгөөр хийхийн оронд Со явж 3-4 саяыг авахыг хүсэж байна шүү дээ

zochin
67 өдрийн өмнө / 211.101.60.178

буурал толгойтын улч төрч, эдийн засагч гэж юу байдгийн, бүтээн байгуулалт хийж, хүмүүс нь орлоготой л байвал, хэн ажиллах нь ямар хамаа байна, үүнийг эсэргүүцэгчийг юу гэж ойлгох вэ?

Зочин
67 өдрийн өмнө / 203.91.115.38

Баттулга ерөнхийлөгч Монгол улсыг ямар аймаар самарч байнаа... Гүйцэтгэх засаглалын тэргүүн Хүрэлсүх сайдаа та АНХААРААЧЭЭ !!!!!!! Таны гараар могой бариулж байна ш дээ... Зүүнбаян-Гашуун-Сухайтын төмөр зам бөөн будлиан ... Н.Алтанхуяг зөвлөх нь хэлж байна ш дээ" Засгийн газар эцэст нь ХАРИУЦЛАГАА ҮҮРНЭЭ. Хүрэлсүх сайд хариуцнаа..." гээд. Наад хулгар чихт чинь бузар хэрэг хийлгэж байна шүү