ЭЕШ-д 111 шалгуулагч 800 оноо авчээ

: 25 өдрийн өмнө / 2019-06-24 15:36:55

Элсэлтийн ерөнхий шалгалт  энэ сарын 20-нд дуусч, шалгуулагчид дүнгээ сонссон.

Энэ жил ЭЕШ-д 18130 шалгуулагч бүртгүүлснээс улсын хэмжээнд хамгийн өндөр дүн буюу 800 оноо авсан 111 шалгуулагч байжээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос 67, Орхон аймгаас найм, Говь-Алтай аймгаас  тав,  Өвөрхангай аймгаас  тав Хэнтий аймгаас дөрөв, Ховд аймгаас гурав, Увс аймгаас гурав, Архангай аймгаас хоёр, Хөвсгөл аймгаас хоёр, Дорнод аймгаас хоёр, Дундговь аймгаас хоёр, Баян-Өлгий аймгаас хоёр, Булган, Дархан-Уул,  Дорноговь, Өмнөговь, Завхан аймгуудаас тус тус нэг шалгуулагч тус бүр 800 оноо авсан байна.

Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг шалгалт өгсөн даруйд нь шууд засаж, анхны оноог шалгуулагчдад мэдээлснээрээ ихээхэн онцлогтой болсон юм.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих