Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй байхыг анхаарууллаа

: 23 өдрийн өмнө / 2019-06-27 15:16:55

Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас зарим сайр, гол үерлэсэнтэй холбогдуулж Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр Хөвсгөл нуурын чиглэл Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй байхыг аялагч, жуулчдад анхаарууллаа.

Усархаг борооны улмаас Хатгал тосгоны чиглэлийн Өлхөний сайр, Бэрхэмшийн сайр зэрэг газрууд үерлэж шөнийн цагт зорчиход эрсдэлтэй болжээ. Мөн Жанхайн даваа орчмоор үерийн улмаас жижиг автомашин явахад хүндрэлтэй болсон тул аялагч, жуулчдыг аялалд гарахдаа цаг агаарын мэдээ харж, шөнийн цагаар дээрх голуудаар зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих