АНУ-ын “Sabertec” компанийн захирал өөрсдийн үйлдвэрлэдэг автомашины яндангийн шүүлтүүрийг танилцуулав

: 14 өдрийн өмнө / 2019-07-04 15:14:31

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр АНУ-ын “Sabertec” компанийн гүйцэтгэх захирал Билл О.Браяныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд АНУ-ын “Sabertec” компанийн гүйцэтгэх захирал Билл О.Браян компанийнхаа үйл ажиллагаа болон өөрсдийн үйлдвэрлэдэг автомашины яндангийн шүүлтүүрийн талаар хотын Захирагчид танилцуулав.

Тэрбээр “Манай компани олон жилийн дадлага туршлагад суурилан шинэ дэвшилтэт технологийг ашиглан автомашины хөдөлгүүрийн утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах шүүлтүүр үйлдвэрлэдэг. Энэ бүтээгдэхүүнээрээ бид нийслэл хоттой хамтарч, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулан, хамтарч ажиллахыг хүсч байна” гэдгээ уламжлав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудын нэг болох агаарын бохирдлын 10 гаруй хувь нь тээврийн хэрэгслээс үүдэлтэй. Тээврийн хэрэгслийн ихэнх нь 10 гаруй жил ашиглагдсан, ашиглалтын шаардлага хангахгүй автомашин байдаг учраас хорт утаа маш ихээр ялгаруулдаг.

Танай компанийн шүүлтүүр нь автомашины хөдөлгүүрийн утаанаас үүдэлтэй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх орчин үеийн технологи гэдгийг сонссон. Бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд олон томоохон ажлуудыг хийж байна. Танай компанитай хамтарч ажиллах асуудлыг манай холбогдох байгууллагууд судалж үзэх болно” хэмээсэн юм.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
DR. ADITY
14 өдрийн өмнө / 105.112.56.222

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802