Монголын Залуучуудын Холбооны тэргүүн А.Мөнхбатыг нэн даруй огцруулах шаардлагатай гэв

: 14 өдрийн өмнө / 2019-07-04 15:44:18

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг үүрэгт ажлаа хийх чадамжгүйг шүүмжилж тус холбоог шинэчлэх хөдөлгөөний залуус мэдээлэл хийлээ. Өнөөдөр хийж бүтээх гэсэн сэтгэл зүтгэлтэй залуус нийгэмд маш олон бий. Тэднийг дэмжсэн бодит дэмжлэг,туслалцаа юу байна гэдгийг бас бодох л асуудал. 

Үндсэндээ бол Монголын залуусын эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагыг зөвхөн нэг хүн өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн удирдаж байгаа гэдэг нь үнэний ортой зүйл. А.Мөнхбатын талаарх таагүй мэдээллүүд ч хэвлэлийн хуудсуудад байнга хөвөрдөг. Түүнийг Монголын Залуучуудын Холбоонд ирснээсээ хойш энэ байгууллагыг ашиг олох, улс төрийн зорилгоор тувт ашиглаж ирсэн гэлцдэг. Өөрөөр хэлбэл залуучуудыг дэмжих, хөгжүүлэх, удирдан чиглүүлэх, сургах, заавар зөвлөгөө өгөх, зөв зүйлд уриалан дуудах, оюун санааг нь төлөвшүүлэх үндсэн үүрэг, зорилго нь алдагдаж, зүгээр л залуучуудын нэрийг барьж улстөрчдийг шантаажилдаг байгууллага болгосон гэдэг юм билээ. Мөн Монголын Залуучуудын  Холбоо хэмээх дөрвөн давхар барилга тэр чигтээ түрээсийн үйл ажиллагаа явуулж, ашиг олдог хэрнээ тэрнээсээ залуучуудад зориулсан ажил хийгддэггүй, холбооны тэмдэг медалийг төлбөр аваад албан байгууллагуудад шуудай шуудайгаар нь бөөндөж ашиг олдог ч Авлигатай Тэмцэх газарт шалгагддаггүй цорын ганц байгууллага ч гэх шүүмжлэл дагадаг. 

Энэ холбооны дархлагдсан ерөнхийлөгч А.Мөнхбат нь өөрийн хувийн эрх ашигт Монголын Залуучуудын Холбоог ашиглаж буйн хамгийн тод  жишээ бол өнгөрсөн сонгуулиар хар, цагаан жагсаалт хэмээх зүйл гаргаж, нэр дэвшигчдээс мөнгө нэхэж, өгөөгүйг нь хар жагсаалтад, өгснийг нь цагаан жагсаалтад оруулж  ил цагаан улстөрийн шинжтэй ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулж байсныг хэн хүнгүй санах байх. Иргэний хөдөлгөөниий намыг удирдаж, сонгуульд өөрийгөө сойн залуучуудаар ПИ АР буюу сонгуульт ажлаа хийлгүүлсэн ч бүтэлгүйтсэн гэдийг түүнийг огцруулах хөдөлгөөнийхөн онцолж байна. 

А.Мөнхбатыг огцруулах хөдөлгөөн зөвхөн өнөөдөр эхэлсэн үү гэвэл бас үгүй. Хэдэн жилийн өмнөөс л байнгын шүүмжлэл дагуулж ажлаа хийж чаддаггүй хэмээн түүнийг огцруулах залуус нэгддэг ч  суудлаас нь буулгаж дийлдэггүй. 

Ямартай ч Монголын Залуучуудын Холбоо, Монголын залуучуудын төлөө юм хийдэггүй, хэн нэгний хувийн байгууллага болоод ихэд удсан учир А.Мөнхбатыг нэн яаралтай огцруулхаар  залуус хөдөлж эхлэв бололтой.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
kk
8 өдрийн өмнө / 202.126.89.201

сонгуулиар хэлд ордог нөхөр байна ойрын хэдэн жил чимээгүй бна

DR. ADITY
14 өдрийн өмнө / 105.112.56.222

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802