“Пионерын лаагарын” дүрэм

: 14 өдрийн өмнө / 2019-07-05 10:45:46

2018 оны 4-р сарын 12

Энд ирээд хоёр хонов. Энд гэдэг нь хэцүү нэртэй тэр газар. Газарсах юмгүй шорон. Хуучнаар бол Ганц худаг. Одоогийнхоор бол цагдан хорих 461-р анги. Хулгарууд хүртэл нэрийг нь цээрлэж “аавынд очих”, “нарсанд орох”, “пионерын лаагар явах” гэж займчуулж хэлдэг. Би энд ордгоо орлоо. Одоо цээрлэж займчуулаад яах юм. “Пионерын лаагар” мөн юм бол тортой үүдний цаанаас байн байн өнгийж хянаад байгаа дүрэмт хувцастай нөхөр бол манай бүлгийн “пионерын удирдагч” болж таарах нь.

Шүүхийн шийдвэргүй 48 цаг хоригдов. Үдээс өмнө шүүх хуралд суулаа. Суулаа ч гэж дээ. Нэг өрөөнд оруулаад, интернэтээр шүүхийн танхимтай холбож өгдөг юм байна. Хаанахын ямар шүүх, хэн гэх шүүгчийг ч мэдсэнгүй. Мэдээд ч яах билээ. Намайг үргэлжлүүлэн нэг сар хорино гэсэн саналаа прокурор хэлэв. Өмгөөлөгч маань хорихгүй байх талаас нь хуулийн үндэслэл гарган ярилаа.

Дараа нь миний ээлж болов. “Шалгуулъя гээд гурван жил боллоо. Буруутай бол ялаа авъя. Буруугүй бол нэрээ цэвэрлэе. Надад хуулийн байгууллагаас зарлан дуудах өгсөн юмгүй. Өөрөө ирсэн хүн оргон зайлна гэж юу байдаг юм? Заавал цагдан хорихын учир юу вэ? Намайг дахин гэмт хэрэг хийж болзошгүй гэж прокурор хэлж байна. Юун гэмт хэрэг ярив аа” гэж асуув.

Шүүгч миний асуусныг болон өмгөөлөгчийн хэлснийг тоосон шинж алга. Прокурорын саналаар үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад алхаа тасхийтэл цохив. “Шүүхэд юу ч хэлээд нэмэргүй. Бүх юмаа урьдчилаад шийдчихсэн, прокурортой цаагуураа тохирчихсон байдаг” хэмээн Н.Алтанхуягийн хэлж байсан үг санаанд орж байна.

Үргэлжлүүлэн хорих болсон учраас “сэжгийн 48”-аас шилжиж “байнгын” камерт оруулна гэнэ. Нэг хошууч надад хорих ангийн журам дүрэм танилцуулав. Эргэлт, илгээмж авах, өмгөөлөгч, мөрдөн байцаагч болон ар гэрийнхэн ирвэл хаана яаж уулзах, хэдийд босох, хэдийд унтах, гомдол хүсэлт гаргах бол хэнтэй яаж харьцах мэтийн юм надад танилцуулав.

“Би эргэлт авахгүй, өмгөөлөгч, мөрдөн байцаагчаас өөр хүнтэй уулзахгүй. Харин бичгийн цаас, бал авч болох уу” гэж асуулаа. Хошууч гайхсан байдалтай харж байна. “Бичгийн болон жорлонгийн цаас, шүдний оо, саван, савласан ус ундаа зэргийг манай дэлгүүрээс захиж авч болно. Авч болох юмны жагсаалт нь энэ байна. Гэхдээ та өмгөөлөгчөөрөө дамжуулж эхлээд данс нээлгэх ёстой. Тэндээс чинь суутгаад явна” гэж байна. “Данс нээлгэе. Гэхдээ надад яг одоо бичгийн хэдэн цаас, бал хэрэгтэй болоод байна. Арга байна уу, хошууч аа” гэлээ.

Хошууч юм хэлсэнгүй гараад явчихлаа. Нэлээд удаж байгаад бичгийн хэдэн цаас, нэг бал харгалзагч авчраад өгч байна. Эргэлдээд, уймруулаад байгаа элдэв бодлоо цаасан дээр буулгая. Бодлоо цэгцэлж, тархиа амрааж байхгүй бол стресс ядаргаанд орж мэднэ. Хий хоосон бухимдаад яах билээ. Хар бараан юм бодож, сэтгэлээ хямраах хэрэггүй. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй.

Олдсон цагаа ашиглаад өнгөрснөө дүгнэх, өнөөдрөө ойлгох, маргаашаа төсөөлөх хэрэгтэй. Тэр бүхнээ дэс дараатай тэмдэглэх ёстой. Өөрийгөө сатааруулан цаг нөгцөөх хэрэгтэй. Энд өөр юу ч хийх билээ. Зүгээр суухаар зүлгэж суу. Үзэг, цаас нийлүүлээгүй харин уджээ. Сүүлийн хорин жил компьютер тоншсоор бичих дадал үгүй шахуу болж. Одоо ч энэ маань овоо сэргэх биз...

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон тэмдэглэлээрээ бичсэн "Жаран хоног", "Жаран"-ы бутархай" номоос.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
kkkk
9 өдрийн өмнө / 202.179.26.209

Za chaavaas neg iimerhuu yum baigaa bol , za tsaashaa tegeed uls turiin shar hov baih daa, yachlaa ch gej ene hund itgehev., tegvel munguu uren avch unshih hereggui yum bna gej oilgoloo.

Иргэн
11 өдрийн өмнө / 202.9.43.69

Энэ улс орноосоо урвагч хулгайч С.Баяр сонгууль дөхөөд ирэхээр иргэдийн тархийг угааж эхлэв!! УИХ д авилгалаар орж ирж хариуцлагаас мултрахыг тооцоолж л дээ. Шоронд хэд хоног суусан гэж худлаа ярихаа болио . Гэртээ тансаглаж байгаа л одоо олны өмнө гарч ирж байгаа шүүдээ! Энэ хулгайчийг шоронд нь хатаавал таарна!!

irgen
12 өдрийн өмнө / 36.110.192.174

ta muuhai yum hiisen, huviin ashig saij irsen dandaa, OT getee hiigeed l zugtaad yavsan, huuramch bag umssun buzar zavaan uhdel. buu hudal yari. NIC davaanyam hugshintei hamt dandaa zavaarch baisan, oliggui NOVSHIIN TSAAD NOVSH

зочин
12 өдрийн өмнө / 64.119.18.34

"Пионерын лаагарын " ч гэх шиг. Лагерын гэж бичдэг.Баяр хѳгшрѳѳд орос хэлээ мартжээ янз нь

Bitii bandirhaad bai
13 өдрийн өмнө / 70.108.247.200

Hereg hiichiheed ylaa yyrehees multarahiin tuld iimerhyy gonshigonson yum bicheed shalchignaad gomo tsarailaad bhaa bolio hulgaichaa! Yah gej uls ardaa segsersiin be ! Ylaa hiij bj ulsad byh hohirliig n baragduulsan hoino n gargaarai naad HUlgaichaa!!!!

DR. ADITY
13 өдрийн өмнө / 105.112.56.69

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

зочин
13 өдрийн өмнө / 64.119.22.174

Шүүх проkурор нар цаагуураа тохирчисон гээд басаж доромжилж бгаан өөрийнхөө шүүх засаглалыг юу гэж дорд үзэж бгаа хулгайч вэ,шүүх засаглалийн хуули дүрэмийг чи өөрөө баталж гаргасан энэ хуули дүрэмийг чини чамд хэрэгжүүлж бгаа гэдэгээ ойлгов уу?хулгайчаа,энэ нөхрийг хуули хэрэгжүүлж сурах хүртэл ни бүх насааран хоричих,тэгвэл шүүх хуулийн байгууллагыг мэдэж авч юуны магад,

Зочин
13 өдрийн өмнө / 103.229.122.137

Энэ хүний бичсэнийг унших сонин байдгийн

Зочин
13 өдрийн өмнө / 112.72.11.111

Нэг иймэрхүү л юм бичнэ дээ. чааваас

Okay
14 өдрийн өмнө / 66.181.161.64

Yon ih gonginodogiin be

Uheech
14 өдрийн өмнө / 172.58.231.227

Dald orj hol ochij hutsaj nomoo ooroo zajilj ideed bituurch uhee!