Дүнжингарав, Мишээл экспогийн гаднаас 3 минут тутамд Төв цэнгэлдэх рүү үнэ төлбөргүй автобус үйлчилнэ

: 10 өдрийн өмнө / 2019-07-09 09:06:50

Үндэсний их баяр наадмын үеэр замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат мэдээлэл өглөө.

Тэрбээр "Үндэсний баяр наадмын үеэр авто машинд долоон төрлийн зөвшөөрөл олгоно. Төв цэнгэлдэх орчимд 2,500 тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болсон бол Хүй долоон худагт 7,500, нөөцөд 6,000 орчим тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болоод байна.  

Иргэд зөвшөөрлийн ард байгаа явах маршрутыг анхаарах хэрэгтэй. Мөн уулзварууд дээр цагдаагийн алба хаагчид ялгалт хийж байдаг. Уулзварууд дээр чигийн заалт тэмдэгүүдийг байршуулсан байгаа. Уулзварууд дээрх мэдээллийн самбаруудын дагуу цагдаагийн албан хаагчийн ажилд хүндрэл учруулахгүй явах боломж жолооч нарт бий. 

Төв цэнгэлдэх орчимд зогсоолын хүрэлцээ муу. Цөөхөн зөвшөөрөл олгогддог. Тэгвэл бусад жолооч нар яах вэ. Эдгээр жолооч нар маань Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төвийн зогсоолд машинаа тавиад, гурван минут тутамд үнэ төлбөргүй явж байгаа нийтийн тээврийн автобусаар стадионд очих боломжтой. Удаан хугацаанд түгжирч, хугацаа алдалгүйгээр авто машинаа тавиад нийтийн тээврийн автобус сонгохыг наадамчиддаа зөвлөж байна. 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих