Попордоно, попордоно гэхэд дэнджээ

: 10 өдрийн өмнө / 2019-07-09 09:27:24

Нийгмийн аль ч салбарт гарч байгаа өөрчлөлтийг дагаад шинэ хэллэг, хэлц үг шинээр бий болж байдаг л даа. Тэр дотор өнөөгийн улс төрд популизмдах буюу “попордох”  гэсэн үг нэмэгдэж үүнийг өөрийхөө үнэн нүүр царайг харуулах зэвсэг болгогчид цөөнгүй болоод байна.

Попордох гэдэг нь монголчилбол  дэмий чалчих гэсэн утгатай үг юмсан уу. Мөн их бурж байна даа ч гэх бий.

Тийм хүмүүсийн нэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан мөнөөс мөн. Тэр чуулганы танхимд “баатар болох” гэсэн мэт аягладаг. Хэлэлцэж байгаа  асуудлыг мартсан шиг л заавал хэн нэгнийг муулах гэхдээ намайг,  миний нүдийг хараад чанга дууг минь сонсоорой гэсэнтэй адил яг л эсэргүүцлийн цуглаан дээр цагаан хоолой бариад хашгирч байгаа шигээ чалчиж өгнө дөө.

Тэгж онцгойрох гэсээр байгаад АН-ын гишүүнчлэлээс хасагдсан. Тэгээд ч попролт нь багасаагүй улам дэвэрсэн шиг байгаа юм.

Яагаад тэр улам чалчих болсон бэ гэвэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг шалгах хэсгийг ахлах болсон явдал бүр ч дайран дээр давс гэгч л болов.

Бүр давраад энд тэндхийн эрээвэр хураавар эвсэл, хөдөлгөөнийхнийг нэгтгэж нам байгууллаа гэж зарлаад амжсан. Тэгээд л Болдтой дөрөө харшуулаад хөдөө яваад попордох өвчин нь улам сэдрээд байгаа. Уг нь Л.Болдыг бол УИХ-ын улаан зандан ширээнд хэдэн жил суучихсан бас нэг биш удаа сайдын сэтэртэй ч явсан гайгүй улс төрч гэж олон түмэн үнэлдэг байсан. Тэгтэл мань хүн Ж.Батзандантай хоршин дэмий чалчих нь ихэдсээр “салхи” гэдэг хоч хүртэл зүүчихсэн явналээ. Үнэндээ ч тэгсэн гэнэ лээ, ингэсэн гэнэлээ гэж ярьсаар байгаад өөрийгөө үнэгүйдүүлж байгаа юм тэр.

Ж.Батзандан бол популизмын гол төлөөлөгч гэдгээрээ бараг өрсөлдөгчгүй болжээ.  Саявтар Баян-Өлгий аймагт очиж казах түмэнтэй уулзахдаа

-Би казах түмний түүхийг үргэлж боддог. Яагаад гэхээр Баян-Өлгий аймгийг, энэ сайхан нутгийг Х.Чойбалсан гуай Оспан баатартай уулзахдаа баруун хязгаарыг хамгаалаарай гэж хэлсэн. Оспан баатар байгаагүй бол Монголын баруун нутаг магадгүй харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан. Та бүхэн  энэ нутгийг авч үлдэж чадсан шүү. Та бүхнээрээ бахархаж байна гэх зэргээр чалчиж өгөв дөө.

Цааш нь бүр хадуурахдаа –Миний казах ард түмэн МАН-ын бүлэглэлийн харалган бодлогыг үл тоож хоёр ард түмнийхээ хамтын ажиллагаа, эв найрамдлын төлөө үргэлж зогсоорой Батзандантайгаа хамт байгаарай гэжээ. Түүний үгнээс юуны өмнө Оспан гэж нэг баатар хүн байдаг юм байна. Тэр хүн Монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж явсан юм байна гэж л ойлгогдохоор юм. Тэр баатар хэнтэй тэмцэж баатар болсон юм бэ? Энэ тухай аль нэг ном хэвлэлд бичсэн юм байхгүй, түүхчдийн хэлсэн үг бүтээлд ч алга.

Түүхийг ингэж зохиож дэмий чалчиж болдог юм уу эрхэм гишүүнээ. Попроно, попроно гэхэд арай ч дэндэж байгаа юм бишүү. Төрийн зүтгэлтэн хүнд оролцдоггүй ажил, хэлдэггүй үг гэж байдаг даа. Гэтэл Монголын түүхийг шал худлаа тайлбарлаж казах, монгол түмний хооронд яс хаях санаагаа гүйцэлдүүлж байгаа юм шиг сагсуурав Та. Тэгтэл бас эрх тэгш оршин тогтнож амьдарч яваа монголчуудыг хагалган бутаргах гэсэн юм шиг үйлдэлдээ эмзэглэхгүй.

-Би казахуудад зориулж хэлсэн юм гэсэн тайлбар хэлж сууна гэх чинь билээ. Ёстой буйр суурьгүй хүний шинж энэ л дээ.

Монголчууд хэдийгээр нүүдэлчин угсаатай ч Ж.Батзандан чиний бодлоор голтой толгойгоо дагаад бэлчиж явдаг мал шигээ биш шүү дээ. Буруу зөвийг ялгах, тархи, зүрхтэй, ард түмэн. Тэр дотроо бид хэн бэ? Бидний дайсан хэн байсан бэ? гэдгийг ч судлаад мэдчихсэн. Баатар хөвгүүдээ ч танина,  мэднэ. Ж.Батзандангийн хэлснээр бол казах түмнийг нэгэн цаг үед түйвээсэн Оспан гэдэг хүн баатар юм бол түүний эсрэг тэмцсэн Байтаг Богдын хэдэн баатар хөвгүүд дайсан болж таарах нээ дээ. Ийм солиорол гэж ер нь байх уу даа.

Энэ хүн ер нь олон түмнийхээ эв нэгдлийг хагалган бутаргах гэсэн санаатай биш биз гэж ч бодогдох.

Тэр нэр нь үл мэдэгдэх, гишүүнчлэлгүй нам байгууллаа гэж хөөрцөглөсөн нь чухамдаа Монголыг хэсэглэн хуваах алсын зорилготой юм биш биз гэсэн болгоомжлол ч бас төрж байна. Иймээс Ж.Батзандангаас хол яв гэж захимаар. Бас зарим нийтлэлчид түүнийг казах түмнээс, Монголын баатар хөвгүүдийн үр ач нараас, түүхчдээс уучлал гуй гэжээ.

Тэгвэл уучлал гуйх багадна. Ийм тэнэг үг хэлдэг улс төрчтэй, түшээтэй баймааргүйн учир түүнийг УИХ-ын гишүүнээс буцаан татах нь зөв юм. Өнгөрсөн хавар Японы нэг залуу парламентч Курилын аралд очихдоо тэр нутгийн нэгэн айлд зочлуулж халамцахдаа “Энэ арлуудыг ЗХУ-аас авъя гэх юм бол дайтаж байж авах ёстой” гэсэн утгатай үг хэлээд яаж баалууллаа даа. Ер нь гадаад оронд томоохон зүтгэлтэн хүн улс төрийн талаар яльгүй алдаатай үг хэлснийхээ төлөө сандал суудлаасаа шуудхан огцордог жишиг бий шүү дээ. Гэтэл манайхан дэмий балай ярьчихаад “УИХ-ын гишүүн хүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэсэн бамбайгаа нүүрэндээ барьчихаад суучихна. Ичнэ, зовно ч гэж байхгүй.

Тэгээд энэ попорно гэдэг бас халдвартай болж магад. Одоо АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай ч тэр жил поошигтой, помидортой жагсаал хийж явахдаа Ж.Батзандантай цуг чалчих өвчний халдвар авсан шиг байгаа юм.

Уул нь гүнзгийн өвчилсөнгүй халдвар нь арилж дээ гэж байтал тэр саяхан нэг мэдэгдэлдээ

-Манай улсад ирэх жуулчдын 20 гаруй хувь нь монголд тэмбүү өвчин дэлгэрч гээд хүсэлтээ цуцалжээ. Энэ нь нэг жуулчин 1000 ам доллар монголд оруулах ёстой гэж үзвэл 40 гаруй сая ам доллар алдлаа гэж попорчээ.

Үүнийг улс нь тэмбүүгээр дүүрсэн учир монгол хүүхэнтэй унтах гэсэн жуулчид очихоо больжээ гэж гадаадын хэвлэлээр шуугисан байхдаа гэж бодохоос яс хавтайх шиг.

Ийм бодлогогүй улс орныхоо нэр нүүрийг хөөгдсөн юм гэж байх уу даа.

Бас попорчдын гол төлөөлөл гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүүг нэрлэхэд алдаа биш байх. Тэр мэддэггүй ч мэддэг дүр үзүүлж худлаа бурахын төлөө төрсөн юм шиг байдаг хүн.

Сүүлийн үед тэр “би бол шилдэг хуульч” гэж их олон удаа хэлэх боллоо.  Өөрийгөө л их магтах юм.

Бүр Монголын парламентийн хэдэн хуучин хаширууд болох Ц.Нямдорж, Сү.Батболд, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нарыг саяхан нэгэн ярилцлагадаа хулгайч гээд зарлачихав. Тэд нь О.Баасанхүүтэй заргалдахгүй л байх шиг. Бодоход өөрөө шилдэг хуульч юм болохоор тэднийг хулгай хийж байхад нь гардчихсан юм болов уу. Би л лав хэн нэгний үзэг, дэвтэр ч юм уу ойр зуурын зүйлийг хулгайлаагүй байхад чи хулгайч гэж намайг хэлбэл уур хүрч чадах ядахаараа эсэргүүцэж таарна.

Гэтэл нөхөд О.Баасанхүүгийн үгийг тоохгүйдээ ч юм уу чив чимээгүй л. Ер нь популизм бол цэгцэрсэн үзэл баримтлал биш. Тун болчимгүй нимгэн хөрс суурьтай хийрхэл юм. Энэ хийрхэл араасаа утопи буюу үл гүйцэлдэх үзлийг ямагт дагуулдаг. Тиймээс тэр попордох гэдэг нь Монголд тус болохгүй ээ. Харин гай болно гэдгийг дээрх жишээнүүд харуулж байна.

Нийгэм өөрчлөгдөж шилжилтийн үедээ яваа гэж ярьдаг. Тэгэхээр шилжилт гэдэг нь их баялагтай эдийн засаг, энэ олон барилга, тэр олон машин тэрэг биш л дээ. Хүн нь хэрхэн өөрчлөгдөхийг шилжилтийн амин сүнс гэж болно. Тэр дотор улс төрчид шинэ болох явдал. Гэтэл тийм биш. Өөдгүйчүүл улс төрч болж жүжиглээд, улам их мэдлэгтэй болох гэж дэмий чалчаад л.

Энэ буруу шилжилт ямар нэг цэгт хүрэх ёстой гэвэл уналтын хар нүхэнд ойчих вий гэсэн болгоомжлол нь төрөх юм даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
DJM
3 өдрийн өмнө / 103.9.90.50

Монголын төрийг үнэгүйдүйлж, ард түмнийг зовлон гунигт автуулж буй хүмүүс бол ТӨР хэмээх энэ эрхэм нэрийн дор юу хүссэнээ ярьж, юу дуртайгаа хийж буй энэ хүмүүс! Тэднийг улстөрчид гэхэд гоёдоно. Улс төрч гэдэг бол ард түмнийхээ нэрийн өмнөөс өөрийн эрх ашиг, хүсэл сонирхлоо огоорон төр улсаа тэтгэн авч явах ёстой, хамгийн шигшмэл,шилэгдмэл хүмүүсийн нэгдэл байх ёстой. Улс төрийн нам гээч нь угтаа улсаа хөгжүүлэх бодлогын институци байх ёстой. Гэвч одоо төр нь ч тэр, нам нь ч тэр увайгүй, атгаг бодолтой,хулгайч нарын нуувч, ард түмнийг золиосолж хүслээ гүйцэлдүүлэх адын газар болоод байна. Монголын ард түмэн бид ийм хүмүүст хувь заяагаа даатгаж амьдрах ёстой юу? Эцэстээ юу болж дуусах бол? Олон улсын жишгээр ч тэр, онолын хувьд ч тэр улс төрийн нам, шүүх засаглал, ЗГ, УИХ .. г.м төрийн тогтолцооны институциуд төрийн тулгуур багана, бүрдүүлэгч хүчин зүйл мөн боловч манайд эсрэгээрээ улсаа самрах, хагалан бутаргах чөтгөрийн хүчийг олжээ. Ер нь бол бид тогтолцоо буруу гэж ярих хэрэггүй. Тогтолцоо манайд хангалттай байна. Харин энэ тогтолцоог ажиллуулж буй хүмүүс болохгүй байна! Тэдэнд үзэл санаа, бодлого, дэг журам, ёс зүй алга. Өөрөөр хэлбэл төрийг хүчгүйдүүлж буй гол хүчин зүйл нь хүний хүчин зүйл буюу субьектив хүчин зүйл л байна. Иймд төр улсаа хамгаалж, даяаршиж буй дэлхий ертөнцөд улс шиг улс болж, зөв зүйтэй хөгжье гэвэл хүнээ л харж сонго! Хар технологи, 5-10 цаасанд битгий хуурт л гэж хэлмээр байна даа.. ККК

Иргэн
4 өдрийн өмнө / 59.153.114.171

Үнэндээ энэ төрд туршлагатай мэдлэгтэй хүн үгүйлэгдэж байнаа?!

БИ
6 өдрийн өмнө / 112.72.12.9

НЭЭХ ХУДЛАА ВАЖНЫЙ ЦАРАЙЛСАН ХӨГИЙН ЭР ШҮҮ

batzandan arai l den
7 өдрийн өмнө / 212.95.5.240

batzandan arail bishee

Ganaa.
7 өдрийн өмнө / 178.85.140.24

Ene.S.Bayariin.hamsaatanuud.ta.buged.shorondoo.hurdan.orood.MGL-g.amraa.Suuliin.naadam.chin.shuu.

зочн
7 өдрийн өмнө / 64.119.18.119

хулгайч нь үнэн шдээ сү батболд офшор данстайн дэлхий даяар ил болсон нямдорж бас хулгайч гончигдорж сонгуулийн будлиан хутгагч лүндээжанцан энхтүвшин нар яасан суудлаасаа ховхордгүйн бэ

Ха хаха хаха
7 өдрийн өмнө / 166.137.8.25

Ичих нvvргvй бантзандан чи казакуудаа дагуулаад явж арабын элсэн целд газар гуйж амьдар. САЙХАН Монгол оронд минь чи огт хэрэггvй!!!!!!!!

зочин
7 өдрийн өмнө / 64.119.24.14

ардчилал гэхээр хэн дуртай нь бурж болдог боддог юм байх даа хаа очижмонгол түмэн ухаантай боловсролтой ард түмэн дээ бусад улс шиг бичиг мэдэхгүй хүмүүс биш

Zochin
8 өдрийн өмнө / 66.181.176.201

БААСАНХҮҮ ЯАХ БЭ БАЬЗАНДАН БОЛД ХОЁРЫН ПОПРОЛ АРАЙ ХЭТЭРЧ БАЙНАА. ЗУЛ ЖАРГАХААРАА БАДМАЛДАГИЙН АДИЛ БАТЗАНДАН БОЛД ХОЁРЫН УЛС ТӨР ДУУСАЖ БАЙГАА БОЛОЛТОЙ.ТА ХОЁР ДОО БАЯТАЙ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ХЭЛЭХЭВ.САВ СУУЛГА ХҮРТЭЛ ӨӨР ӨӨРИЙН ХЭМЖЭЭТЭЙ ХЭТРҮҮЛЖ ЮМ ХИЙХЭД ГАДАГШ АСГАРААД ХАЙРАН БИЗ ДЭЭ.ТА ХОЁТ ОРОЛЦОХГҮЙ ЮМ Ч АЛГА ПОП ЧИНЬ ХЭТРЭЭД УЛС ТӨРӨӨС ГАРААД ГУДАМЖИНД ГАРӨХ ЧИНЬ ТУН УДАХГҮЙ БОГИНО ХУГАЦАА ҮЛДЛЭЭ.

mnbvc
9 өдрийн өмнө / 193.154.232.70

jostoi unen helelee

Зочин
9 өдрийн өмнө / 202.126.89.83

Энэ тагнуул байх өө монголыг самрах хуваах санаатай даг аа

Бахсүх
9 өдрийн өмнө / 66.249.82.86

Гишүүдийн бие муудаж сэтгэцийн өвчтэй болсон бол эргүүлж татдаг хуультай болмоор байна.Тэгэхгүй бол Батлагдан мэт сэтгэцийн өвчинтэй хүмүүс хэцүү байнс

ччч
9 өдрийн өмнө / 202.131.238.22

Ховдоос сонгогдсон гишүүд энэ талаар юу ч дуугарахгүй юм аа

XXXX
9 өдрийн өмнө / 202.131.238.22

Уучлаарай гээд л болно гэж үү , Ийм том улс төрчид буруудхаар уучлаарай гээд болчихдог, ядарсан ард түмэн хазгай гишгэхээр хууль яриад хорьж саатуулдаг, торгодог бж болох уу адилхан л арга хэмжээ ав,

unshigcn
10 өдрийн өмнө / 202.21.117.178

Yag l uneniig bicnjee Ed nar arai dendej baigaa shuu

Зочин
10 өдрийн өмнө / 202.9.42.254

УИХ д нэр дэвшигч нарын сэтгэцийн маш нарийн шалгаж дүгнэлт гаргадаг бая. Батзандан чи эх орны баруун хязгаарыг Оспаны дээрэмчидээс халуун амь бүлээн цусаараа хамгаалсан баатаруудын үр хүүхэд ач зээ нар болон монголын ард түмнээс уучлал гуй. Чи өөрийнхөө намыг ОСПАНЫ ШИНЭ НАМ гээд нэрэлчих тэгээд зайлж үз