Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох санал гаргажээ

: 34 өдрийн өмнө / 2019-07-16 09:25:59

Монгол төрийн эртний уламжлалыг сэргээж, Хүй мандлын дэвжээнд төрийн хэрэг хэлэлцжээ. Тодруулбал, Баяр наадмын үеэр хурдан соёолонгийн уралдаан үзсэний дараа УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хамтаар задгай асарт Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн байна. 

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох санал хүргүүлжээ.

Ингэхдээ, УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгоно гэж санал өгчээ.

Мөн тэрээр улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох саналыг ч бас гаргасан байна. 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих