Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хааж, засварын ажлыг эхлүүлж байна

: 33 өдрийн өмнө / 2019-07-17 11:01:22

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны 07-р сарын 05-ны өдөр нээж ашиглалтад оруулсан. 
Үргэлжлүүлэн хуучин гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны 07-р сарын 16-ны өдрөөс хааж, засварын ажлыг эхлүүлж, 2 сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгч үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” компаниуд ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих