Япончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж

: 33 өдрийн өмнө / 2019-07-17 14:07:56

Бизнес уулзалт, аливаа арга хэмжээний хүрээнд олон орны хүмүүстэй уулзах, хооллох шаардлага цөөнгүй гардаг. Хэрэв хэн нэг гадаад найз, бизнесийн хамтрагч тань таныг зоогонд урьсан тохиолдолд юунд анхаарах хэрэгтэй вэ? 

Улс бүхэн өөр өөрийн өвөрмөц ёс заншил, соёл, уламжлалтай. Тэдгээрийн дотор хүндтэй байр суурийг эзэлдэг хооллох соёл нь зөвхөн халбага, сэрээгээ хэрхэн зөв хэрэглэх тухай ойлголт биш юм. Энэ нь ширээнд суусан цагаасаа эхлэн тодорхой дэг, журмыг мөрдөн зохистой хооллох зэрэг ойлголтыг багтаасан чухал мэдлэг билээ. Тэр дундаа ёс журмыг ихэд чухалчилдаг япон үндэстний хооллох соёл тун нарийн байдаг тул энэ талаар зөвлөгөө хүргэхээр бэлдлээ. 

Хооллох үеийн ёс

  • Хооллох үедээ аяга шаазангаа ширээнээс хөндий барьж идэх нь зөв юм. 
  • Япончуудын хувьд аяга шаазангаа ширээн дээрээ тавьж идэх нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд хоолондоо нүүрээ хэтэрхий ойртуулах нь бүдүүлэгт тооцогддог аж.
  • Мөн тохойгоо ширээндээ хүргэж идэхийг цээрлэдэг.
  • Хамгийн дээд албан тушаалтай хүнээс эхлэн эрэмбэ дарааллын дагуу тавгандаа хоолоо авдаг аж. Тавагтай хоол танд хэчнээн ойрхон байхаас үл шалтгаалан дээд албан тушаалтай хүн түрүүлж хоолонд хүрэх ёстой гэдгийг санаарай.
  • Хооллож дууссаны дараа савхаар аягаа цохих болон аяга, халбагаа дуу гаргаж тавих нь ёс зүйд үл нийцнэ. 

 Савхтай холбоотой ёс

Япончууд хоолоо ихэвчлэн савхаар иддэг бөгөөд үр хүүхдэдээ ч багаас нь хэрхэн савх барих талаар зааж сургадаг. Савхыг цэгцтэй зөв барьж сурвал тэр хэрээр цэвэрхэн хооллож сурна гэж үздэг. Мөн савхтай холбоотой цээрлэх ёсон цөөнгүй байдаг. Тухайлбал:
 • Савхаар аяга тавгаа наашлуулж цаашлуулах
 • Аягатай будаанд савх зоож орхих. (Хүн нас барсан үед будаанд савх зоодог заншилтай)
 • Савхаа өндөрт барьсан чигээр юу авах гэж байгаагаа мэдэхгүй эргэлзэх
 • Савхаа амандаа зуух
 • Савхнаас савхаар дамжуулах (савхадсан хоолоо хүнд өгөх үед нөгөө хүн нь мөн адил савхаар авахыг хэлж буй). Японд нас барсан хүнийг чандарлахад эхлээд шатааж дараа нь ясыг нь хоёр хүн тусгай багажаар хоёр талаас нь хамж авдаг ба савхаар хоол дамжуулж идэхийг үүнтэй адил хэмээн үзэж цээрлэдэг.

 Хооллохын өмнө болон дараа талархах ёс

  • Япончууд хоолонд амь амьдрал оршдог гэж үздэг бөгөөд тэрхүү амь амьдралыг зооглолоо хэмээн бэлгэдэж хоол идэхийн өмнө ”итадакимасү” гэж хэлдэг. 
  • Хооллож дууссаны дараа баярлаж талархсанаа илэрхийлэн ”гочисоосама” гэж хэлэх ёсон бий. 
  • Чангаар хэлсэн ч болох боловч орчин нөхцлөөс хамаарч сул дуугаар болон дотроо хэлж хоёр гарын алгаа хавсран сэтгэл дотроо залбирсан ч болно.  

 Гоймонг дуу гарган идэж болно

Хоол идэхдээ дуу чимээ гаргахыг улс орон бүр харилцан адилгүй хүлээж авдаг. Японд гоймонг л дуу чимээ гаргаж идэхийг зөвшөөрдөг. Энэ хоол нь урт нарийн гоймон тул чангаар дуу гарган сорж идэх нь хоолны амтыг илүү сайн мэдрэхэд нөлөөлдөг гэж үздэг юм байна. 

 
 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих