Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн талаар дэд ажлын хэсэг хуралдав

: 33 өдрийн өмнө / 2019-07-17 15:54:01

Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал, дүгнэлтээ танилцуулж, үүнтэй холбоотой хуулийн төсөл өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр  Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсэг  хуралдаж, энэ асуудлаар хэлэлцэв. Энэ үеэр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 3.5.1 дэх хэсэг буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг өөрчлөн найруулахтай холбоотой заалтыг хэлэлцэх үеэр “Үндсэн хуулийн нэр томъёо салаа утгагүй, тов тодорхой, маш богинохон, монголчуудын хэлдгээр “шахсан бяслаг” шиг байх ёстой юм” гэдгийг  профессор Н.Лүндэндорж тодотгожээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих