Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт

: 32 өдрийн өмнө / 2019-07-18 14:31:37

Йога таны биеийн цусны даралт ихсэх, сэтгэл санааны хэт хямралд орох, зүрхний өвчлөл, сахарын өвчин болон түгшүүртэй байдал зэрэг амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх, илаарьшуулахад тустай байдаг аж. Тэгвэл тогтмол йога хийснээр хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг талаар дараах мэдээллийг хүргэж байна. 

1. Уян хатан байдал сайжирна

Йогийн дасгалын нэг хэсэг болох нарны мөргөлийг долоо хоногт хоёроос дээш удаа хийх хэрэгтэй. Ингэснээр таны биеийн уян хатан байдал сайжирч, хүчний дасгал хийхэд хялбар болно.

2. Хооллох дуршил буурч, ходоод агшина

Ихэнх хүмүүс богино хугацаанд их жин хаяхын тулд хоолоо сойж, хоолны дэглэм барьдаг. Хэдийгээр энэ нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгдөг боловч дэглэм алдагдсан тохиолдолд дахин жин нэмэгдэж, хооллох дуршил өмнөхөөсөө ч илүү нэмэгддэг байна. Харин йога хийснээр таны ходоод аажим аажмаар агшиж, хооллох дуршил буурдаг.

4. Анхаарал төвлөрч, сөрөг мэдрэмж буурна

Бясалгал нь йогийн нэг элемент бөгөөд өдөрт 10 доошгүй минут бясалгал хийснээр оюун бодол цэгцэрч, стресс тайлагдаж, анхаарал төвлөрөлт нэмэгддэг. 

4. Жин хасч, галбиржина

Йогаар хичээллэснээр бодисын солилцоо сайжирч, тэнцвэрждэг тул жин хасагдахын зэрэгцээ биеийн галбир засагддаг. Энэ нь урт хугацаанд гарах өөрчлөлт боловч дэглэм барих, дасгал хийснээс илүү удаан хугацаанд үр дүнгээ хадгалж чаддагаараа онцлог юм. 

5. Нойр

Орой болоход булчингаа суллаад унтах дохиог тархи өгдөг аж. Гэтэл зарим хүн сэтгэл санаа тавгүйдэж, ядаргаанд орсноос үүдэж нойгүйдэлд орох нь элбэг. Харин йога хийх үед биеийн бүх булчин ажиллаж, сэтгэл санаа тогтворжиж, үдэш биений бүх булчин суларч, амрахад бэлэн болдог байна. 

6. Архаг өвчин болон гэмтлээс авсан бэртлийг эдгээхэд тусална

Ууц нуруу, аарцагны өвчнийг бага багаар эмчилдэг аж. Мөн жирэмслэхэд хүндрэлтэй байдаг хүмүүс тогтмол йога хийснээр өндгөвчний үйл ажиллагаа нь сайжирч, бие давхар болох магадлал нэмэгддэгийг судлаачид хэлж байна. 

Эцэст нь хэлэхэд, йога хийх нь хялбар мэт харагдах боловч хүнд дасгалуудыг дур мэдэн буруу хийвэл бэртэх магадлалтай. Тиймээс эхлэн суралцагчид анхан шатны хялбар дасгалаас эхлэн суралцахыг зөвлөж байна. Мөн йога хийхээс 15 минутын өмнө болон дараа нь шингэн зүйл ууж, дасгал хийхээс нэг цагийн өмнө хөнгөн хооллосон байх шаардлагатай. 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих