Мобикомын дээрэм

: 31 өдрийн өмнө / 2019-07-19 10:29:44

Мобикомын заль луйврын тухай олон хүн ярьж, үглэдэг байсныг сүрхий их анзаараагүй явжээ. Гэтэл Мобикомын заль луйвар их гарын дээрэм болтлоо хөгжсөнийг сая л мэдэв. Энэ тухай товч өгүүлсү.
 
Миний гар утасны хэрэглээ гэж тун өчүүхэн. Хүмүүс над руу залгана уу гэхээс би хүмүүс рүү залгана гэж тун ховор. Түүнээс гадна би утсаар ярихдаа цэргийн хүн шиг товч тодорхой ярьдаг зантай. Залуугаасаа тэгээд сурчихсан юм. Мессежийг бол жилдээ 5-6-г явуулбал их юм.

Гар утас маажих зан надад огт үгүй. Учир нь би интернет холболттой, түүнд дээрээ л хамаг цагаа барж, ажлаа хийдэг. Түүнээс гадна гэр интернет авчихсан зусланд байх болон хөдөө гадаа явах үедээ түүнийгээ ашиглана. Амар байдаг юм.

Ноднин эмнэлэгт хэвтэв ээ. Гар утсаараа нет үзэхээр шийдээд ганц хоёр хоносноо гэр интернетээ авчруулж үзэх болов. Гэтэл гар утсанд байсан 70.000 нэгж ор мөргүй алга болсныг “Таны дата хүрэлцэхгүй байна” гэсэн мессеж ирэхээр нь мэдэж авав. Мобикомыг нэг сайн хараачихаад мартаж орхив...

Сарын өмнө зусландаа гарав. Гэр интернетээ тэнд тавьсан нь мэдээж хэрэг. Гэтэл Мобикомоос мессеж ирж байх юм. Тэр нь: “Танд 4000 нэгжийн дата үнэгүй бэлэглэж байна. Та....дугаарт залгаад “ок” дарна уу” гэсэн утгатай. Өмнө нь дээрэмдүүлж хаширсан тул ямар ч үйлдэл хийлгүй, зүгээр л мессежийг нь устгаж орхив. Үүнийгээ би Мобикомын “үнэгүй” датаг авахгүй гэсэн хэрэглэгчийн жирийн үйлдэл гэж ойлгосон.

Гэтэл Мобикомоос: “Уучлаарай, Таны нэгж хүрэлцэхгүй байна” гэсэн мессеж ирэв. Зуслан гарахын өмнө гар утсандаа хийсэн 60.000 нэгж ор мөргүй алга болжээ. Энэ чинь дээрэм биш гэж үү ?!

Эхний удаад 70.000 нэгжийг 1-2 хоногийн дотор дээрэмдэж байсан бол энэ удаад 60.000 нэгжийг 14 хоногт дээрэмджээ. Ганц хүнээс шүү дээ...
Жил хүрэхгүй хугацаанд гар утас бараг хэрэглэдэггүй хүнээс 2 удаагийн үйлдлээр 130.000 төгрөг дээрэмдэж байна шүү дээ...
 
Миний төсөөлж байгаагаар дээрэмдүүлсэн хэрэглэгчид надаар тогтохгүй олон байгаа нь ойлгомжтой. Ийм учраас би сэрэмжлүүлж, сануулж байгаа юм.
 
Хүүхдүүд маань “Мобиком үнэтэй ш дээ, Та монгол оператараар үйлчлүүлээч” гэхэд нь: “дассан сурсан юм даа” гэж өмөөрч байсан маань тэнэгийн явдал аж. Бас хүүхдүүд: “Мобиком луйварчин ш дээ” гэхэд тэднийгээ загнаж байсан маань усан тэнэгийн явдал байж.

Мобикомыг хаяж, өөрийн үндэсний оператороор үйлчлүүлсэн нь дээр гэсэн дүгнэлтэд хүрэв.

Ямар ч гэсэн би Мобикомын заль луйврын талаар баримт цуглуулахаар шийдэв. Тэгээд хэн нь илүү хохирохыг үзье л дээ...
Түүнээс өмнө би дээрэмдүүлсэн 130.000 төгрөгөө Мобикомоос эргүүлж авах нь мэдээж хэрэг...
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
2019 оны 07 дугаар сарын 17.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
24 өдрийн өмнө / 202.180.220.172

БИ 9916.... ДУГААРТАЙ ГАР УТСЫГ 20 ЖИЛ БАРИАД САЯ ХАВАР ДУГААРАА ОРХИСОН. ЗҮГЭЭР Л ХАЯАД ӨӨРСДӨӨ СОНГОСОН НЬ ДЭЭР ЮМ БАЙНА ЛЭЭ.

zochin
25 өдрийн өмнө / 103.229.123.94

Mongol ulsad hangallttai munge hiilee,ulam dogshirch ulam ideh bolj, odoo undesnii operatoruud bii bolson tsagt zaaval tedniig demjij shuluulah albagui biz heregtei

зочин
27 өдрийн өмнө / 202.55.191.194

Бага багаа бол их хулгайлдаг миний сарын хэрэглээ тогтмол шахуу хангалттай байх багцыг сонгосон гэтэл зарим сард илт яриагүй байхад 5-10 мянга илүү гардаг нэг удаа маргалдаж дараа сард нь тооцуулсан гэхдээ хулгайлах нь зогсоогүй маргаан үүсгэх бөөн ядаргаатай тул эвлэрэх шахуу яваад байдаг ярьж дуусангуут үлдэгдэл ярих хэмжээгээ мэддэг бол зохицуулаад байж болох шүү дээ тийм боломж өгдөггүй нь хулгайгаа хаахад хэрэгтэй байх

Нөгөө ХЭАХГН гэдэг Т
27 өдрийн өмнө / 202.131.227.178

Нөгөө ХЭАХГН гэдэг ТББ шүүхэд өгөөч дээ. нэгэн даргын хувьцаа эзэмшдэг болоод л луйвраа сайхан чөлөөтэй хийж байна даа

Bb
29 өдрийн өмнө / 116.228.66.94

Унэн шуу, унэгуй дата сулжээн дотроо унэгуй эрх оглоо гээд байсан бух нэгжийг маань авчихсан байсан

irgen
29 өдрийн өмнө / 31.165.225.30

odor dutam ingej deeremdej baigaa mongonii dyn mash ondor shyydee shalga shalga

irgen
29 өдрийн өмнө / 31.165.225.30

eryygiin, ediin zasgiin zagdaa nar yagaad shalgahgui baina tegeed

Gunj
30 өдрийн өмнө / 202.21.108.94

Tiime tiim yag tegdeg.

Ту
30 өдрийн өмнө / 103.229.122.166

Харин тиймээ олон жил болж байгаа гэхдээ бас л мэдэж авсан, датаагаар аймаар авдаг юм байналээ. Одоо болино. Тэр машинд нь алдаж байлаа 14000 төг буцаж олдоогүй .Олон жилийн үйлчлүүлэ гчдээ ямарч боломж олгодогүй.

Мобиком хэрэглэгч
31 өдрийн өмнө / 64.119.16.208

Мобиком хэрэглэгчдээ хуурч луйвардаж бгаа нь үнэн шүү. Төлбөрөө сар бүрийн 20-ны дотор төлөөд 5% хөнгөлөлт аваарай гэдэг. Гэтэл гэр, ажлын аль ойр байдаг салбар дээр нь очоод бэлнээр болон картаар хугацаанд нь төлж байхад энэ 5% хөнгөлөлт үйлчлэхгүй гэнэ. Заавал тэр нэг машиныг нь ашиглаж төлбөл 5% хөнгөлөх юм байх. Ашиглахад үнэн төвөгтэй цаг барсан хогийн хэдхэн машин хотын энд тэнд аваачаад тавьчихсан. Хотын энэ их түгжрэлд үнэт цагаа алдаж, бензинээ үрээд тэр машиныг хайж явах хүн ховор. Цаг хугацаа мөнгөнөөс илүү үнэтэй. Хэдэн зуун мянган Хэрэглэгчдээ бүү хохироо, шудрага байя Мобикомоо!!!

nara
31 өдрийн өмнө / 66.181.161.98

. sariin 20s omno tolboroo tolhoor 5% hongolno gediin tgd mobile bankaar mongoo hiichiher ter vilchihlehgvi zaawal salbar dr ochij hiij bj tolboroosoo 5% hongolno gediin. yajich tolson bailaa hongloltoo ogoh l estoi bizde muu shulaachin

eej
31 өдрийн өмнө / 103.26.193.145

Ganhyeg ta estoi uneniig heljee bainga msm r daramtlana teg inge tiim yilchilgee ene ter geed nad met ne tuurugdunu saehan yarmagaas 5.0 kartaar negj avsan 1honood duussan ta 10 minut dotor songoltoo hii gesen bj nad metiin humuus ursandaa mungutei geed bodono ene hugatsaand 2 udaa mahs hurdan zalgasan bgaa yum Mobigoor yicluulegch denduu olon bolhoor zalilan hiihiig uzuuldeg gazar bna gej bodson