Монгол Улс хагас жилд 217 мянган жуулчин авчээ

: 33 өдрийн өмнө / 2019-07-19 14:43:11

Хагас жилд Монгол Улс 217 мянган жуулчин авчээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хагас жилд гадаадын 247.3 мянган хүн Монгол Улсын хилээр оржээ. Тэдний 217.4  мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 14.8  мянгаар өссөн үзүүлэлт аж.  Тэгвэл хилээр орсон гадаадын зорчигчдын 29.9 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.

Монгол Улсыг хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн 86.4 хувь нь 30 хүртэл хоног, 11.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, хоёр хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Улсаар нь ангилбал, Вьетнам, Хонконг, Малайз, Австрийн жуулчдын тоо өссөн бол Турк, Украйн, Канадынх буурчээ.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
irgen
31 өдрийн өмнө / 31.165.225.30

ashgui dee buurval taarah ulsuudiin too buurch