“Масс академи” нь Филиппин улсын сургууль “SMEAG” олон улсын англи хэлний сургуультай хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа

: 33 өдрийн өмнө / 2019-07-19 16:26:07

Англи хэлийг сурах зорилготой хүн бүхэнд хамгийн боломжит зардлаар, дэлхийн хэмжээний чанартай боловсролыг орчинд нь эзэмших боломжийг  олгодог “Масс академи” нь Филиппин Улсын англи хэлний сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар гэдгээрээ онцлогтой. Тус академи нь өнөөдрийн байдлаар Филиппин улсын 20 гаруй хэлний сургуультай хамтран ажиллаж байна. Харин энэ удаа Масс академи нь Филиппин Улсын хамгийн том сургууль болох “SMEAG” олон улсын сургуулийн төлөөлөгчийг урьж хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. 

  “Масс Академи”-ийн Гүйцэтгэх захирал Р.Будмаа:

 Өнөөдөр бид Филиппин Улсын хамгийн том сургууль болох "SMEAG" олон улсын сургуулийн Азийн орнуудыг хариуцсан төлөөлөгчтэй уулзаж хамтын ажиллагааны төлөвлөгөө болоод цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монголын залуус маань англи хэлийг орчинд нь сурах сонирхолтой болсон тиймдээ ч бид Филиппин Улсын хамгийн том сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.

Филиппин Улсын хувьд Авсрали, АНУ, Канадтай харьцуулахад харьцангуй хямд зардалтай. Мөн сурахаар очсон бол өөр ямар нэг зүйлд сатаарахгүйгээр суралцах нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэдгээрээ давуу талтай юм. Эрчимжүүлсэн хөтөлбөртэй учраас сургалтын үр дүн өндөр байдаг. Манай “Масс Академи” нь одоогийн байдлаар Филиппин улс дахь олон улсын хэлний 20 гаруй сургуультай хамтран ажилладаг. Тэднээс 8 сургуульд нь албан ёсны төлөөлөгчөө байршуулан ажиллуулж байна.

“Масс Академи”-н хувьд албан ёсны төлөөлөгчийн газар учраас ямар нэг зуучлалын хөлс авдаггүй гэдгийг энд хэлмээр байна. Бид бол Монголынхоо залууст дэлхийн боловсролыг орчинд нь эзэмшүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Тиймээс ч өнөөдөр Филиппин Улсын хамгийн том сургууль болох “SMEAG” олон улсын сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.

"SMEAG" олон улсын англи хэлний сургууль нь IELTS, TOEIC, TOEFL, CAMBRIDGE, ACT ба AS-н Филиппин дэх итгэмжлэгдсэн төлөөлөгч сургууль. Нийт 4 CAMPUS –тай бөгөөд үйл ажиллагаагаараа Филиппин Улсын хамгийн том сургуульд тооцогддог. 

 “SMEAG” Олон Улсын сургуулийн Азийн орнуудыг хариуцсан төлөөлөгч Philip Joe:

  Сайн байна уу? Намайг Philip Joe гэдэг. Би “SMEAG” олон улсын сургуулийн Азийн орнуудыг хариуцсан төлөөлөгчөөр ажилладаг. Манай сургууль бол филиппин  хамгийн том сургууль байгаа. Тиймдээ ч “SMEAG” сургууль дэлхийн олон орны оюутан залуус ирж суралцдаг.  Сүүлийн жилүүдэд Монголын оюутан залуус суралцах болсон.

 Тиймээс бид энэ удаа монгол дахь хамгийн том академи болох “Масс академи”-тай хамтран ажиллахыг хүсч хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр уулзаж байна. Манай сургуулийн хувьд зөвхөн хэлний сургалтаас гадна ерөнхий боловсролын сургуультай. Тэндээ ерөнхий боловсролын хүүхдүүдийг сургах маш их сонирхолтой байгаа.

 Мөн манайх Австрали улсын Мельбурнд салбар сургуультай. Австрали улсын салбар сургуульдаа ч монголын оюутан сурагчдыг урьж байна.

Ажлын уялдаа холбоог сайжруулж, харилцан бие биенээ дэмжиж хамтран ажиллах зорилготой өнөөдрийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Ийнхүү "Масс академи" Монгол залууст Филиппин улсын хамгийн том "SMEAG" сургуулийн чанартай боловсролыг эзэмших боломжийг олгосон хамтын ажиллагаагаа эхлүүлж байна. 

Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг

Филиппин улсын англи хэлний шилдэг сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар МАСС АКАДЕМИ.

  • http://massacademy.mn/product/8631
  • Утас: 7007-8888, 9911-6555, 9910-4177, 1900-1950
  •  
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих