Орон нутгийн замд ноцтой осол гарч нэг хүн нас баржээ

: 28 өдрийн өмнө / 2019-07-22 09:30:52

Амралтын өдрүүдэд /2019.07-20,21/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 411 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 245 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 5 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

  • 07.20-ны 03 цаг 20 минутын орчимд Дундговь аймгий Луус сумын 2-р багийн нутаг “Наран” гэх газар /Аймгийн төвөөс урагш 49-км/ асфальтан замд Lexus 470 маркийн автомашины жолооч Э нь Howo маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 46 настай, эмэгтэй А нас барсан хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.

Бүртгэгдсэн нийт ослын 3 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 1 осол нь онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, бүсээ бүсэлж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж явахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхааруулж байна

 

 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих