Айлуудыг эзгүйчилж хулгай хийдэг этгээдийг баривчилжээ

: 25 өдрийн өмнө / 2019-07-25 14:51:02

2019 оны 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-гийн гэрт хулгай орж зурагт гар утас автомашин алдагдсан талаар мөн тус дүүргийн 7 дугаар хороонд оршин суух иргэн Б-гийн гэрт хулгай орж 2 ширхэг гар утас алдагдсан талаар дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрх хэргүүд дээр ажиллаж Дорнод аймгийн харьяат 22 настэй эрэгтэй Б нь уг хэргүүдийг үйлдсэн болохыг тогтоосон юм.

Иймд иргэд та бүхэн орон байраа аль болох эзгүй үлдээхгүй байж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дашрамд дурдахад Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачлан хэрэгжүүлж байгаа “Зогс-Шалга-Хулгайчид бүү боломж олго” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн хулгайн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 17.1 хувиар буурсан эерэг дүн мэдээ гарчээ.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
moo
25 өдрийн өмнө / 212.95.8.232

сонирхолтой<img src="https://s04.flagcounter.com/mini/rzN/bg_FFFFFF/txt_dddddd/border_ffffff/flags_0/.jpg" width="1"/>