Төвийн бүсийн уралдааны үеэр есөн хүүхэд мориноос унаж, ГУРАВ нь хүнд бэртжээ

: 25 өдрийн өмнө / 2019-07-30 13:42:57

-УНАСАН ХҮҮХДҮҮДИЙН ГУРАВ НЬ ХҮНД БЭРТЭЛ АВСАН УЧРААС ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДСЭН-

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт болсон “Төвийн бүсийн хурд Боржигон-2019” морины уралдааны үеэр нийт есөн унаач хүүхэд мориноос унажээ.

Тодруулбал, Долдугаар сарын 28-ны өдөр тус наадмын соёолон насны морины уралдааны үеэр есөн хүүхэд мориноос унаснаас гурван хүүхэд нь хүнд бэртэлтэйгээр эмнэлэлэгт яаралтай хүргэгдсэн байна.

Мориноос унасан гурван хүүхдийн нэг болох 11 настай эрэгтэй Т-гийн хамрын яс хугарсан. Мөн 11 настай эрэгтэй А-гийг тархи доргисон бөгөөд 14 настай эрэгтэй А-гийн духны яс цөмөрсөн гэх зэрэг бэртэл авч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

 
 
Эх сурвалж: isee.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Болд
25 өдрийн өмнө / 182.160.35.71

Нуль эрлийз морьд түрүүлсэн. Одоо ингэж жүжиг тоглохоо больцгоо