Насанд хүрээгүй хүүхэд таван настай охиныг хүчиндсэн хэрэг гарчээ

: 19 өдрийн өмнө / 2019-07-31 10:32:35

Хүүхдийг бага ахуй наснаас нь эцэг эх асран хамгаалах, хүмүүжүүлэх үүргээ биелүүлж хүүхдэд суурь боловсрол олгож, хоол ундаар хангаж амьдрах орчинг нь бүрдүүлэхээс гадна бэлгийн боловсрол олгох нь чухал юм.

 Учир нь цагдаагийн байгууллагад сүүлийн саруудад бага насны хүүхэд өөрөө хүүхдээ хүчиндсэн гэсэн дуудлага ихээр ирэх болсон тухай албанаас мэдээлж байна.

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард “Зөв тусгал” аяныг зохион байгуулсан билээ. Энэ үеэр насанд хүрээгүй хүүхдүүд Эрүүгийн гэмт хэрэгт хамаарагдах 13 төрлийн гэмт хэрэг үйлдэж байгааг анхаарах хэрэгтэй хэмээн мэдээлж байв.

Уншигч танд харамсалтай мэдээлэл хүргэх гэж байна. Насанд хүрээгүй хүүхэд бага насны хүүхэд хүчиндсэн хэрэг үйлдсэн тохиолдол гарчээ.

Хэргийг тодруулбаас, долдугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах орон сууцанд оршин суух таван настай охиныг 15 настай эрэгтэй хүүхэд хүчиндсэн байна. Уг хэргийн мэдээллийг цагдаагийн байгууллагад хохирогч охины ээж тухайн өдрийн 19 цаг 34 минутад мэдэгдсэн аж. Уг хэргийг дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газрын үзлэг шалгалт хийхэд таван настай У охиныг 15настай М гэх эрэгтэй хүүхэд хүчиндээд хэргийн газраас зугтсан байсныг эрэн хайж цаг алдалгүй олсон байна.

Иймд эцэг эх асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахаас гадна хэнтэй, хаана, юу хийж байгаад байнгын хяналт тавих шаардлагатай байгааг анхааруулж байна. Мөн өсвөр насны хүүхдэд бэлгийн боловсрол олгох, ярилцаж байх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөсөөр байгаа билээ.

Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл зааснаар бага насны хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэрэг үйлдсэн бол,  энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, хүнд бэртэл авсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

 
 
Эх сурвалж: У.Уранцэцэг
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Иргэн
16 өдрийн өмнө / 66.181.161.26

Еронхий боловсролын сургуулийн гадаа 10-16 насны гэмээр атлаа тамхи зуусан архи унэртуулсэн аль хэдийн хуухэн ба хар болсон юмнууд багш нартайгаа эгээ л уеийн юм шиг зонсож байхийг харавд унэхээр цовуун цаг ирж гэдгийг мэдэрдэг ээ бурхан минь

Зочин
19 өдрийн өмнө / 211.36.130.69

Odoonii 15tai huuhdiig yamar huuhed gehewde er emgui l pzda yarisan er em erhten yarisan tamhi tatsan hulgaichuud l haragddag