Н.Бямбадорж: "Азын" дугаарууд худалдаанд гараагүй, дамлах боломжгүй

: 19 өдрийн өмнө / 2019-08-05 11:54:58

Авто тээврийн үндэсний төвөөс “УАА” шинэ серийн дугаарыг өнгөрөгч долдугаар сарын 24-нөөс эхлэн иргэдэд цахимаар олгож эхэлсэн. Ингэснээр иргэн автомашиндаа дугаар авахын тулд Авто тээврийн үндэсний төвийн албан ёсны сайт руу хандаж, хүссэн дугаараа гар утсаараа, компьютерээс, тус төв дээр байрлах дэлгэцээр шууд захиалах боломжтой болсон.

Тээврийн хэрэгсэл шинээр худалдан авч буй иргэн https://burtgel.transdep.mn/ холбоосоор орж, харьяаллын дагуу аймгаа сонгон, сул байгаа дугаараас сонгон регистрийн дугаар болон тээврийн хэрэгслийн арлын дугаарын сүүлийн таван орныг оруулснаар тухайн дугаараа захиалан авах боломжтой талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч байв.

Харин сошиалд "азын" дугааруудыг 25-28 хүртлэх сая төгрөгөөр үнэлж, зар оруулж эхэлсэн нь олон нийт төдийгүй хэвлэлийнхний анхаарлыг татаад байгаа юм.

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж хэвлэлд өгсөн тодруулгадаа "Азын" гэгдэх 270 дугаар худалдаанд гараагүй гэдгийг онцлов.

Мөн тэрбээр "Эдгээр дугаарыг ямар ч иргэн сонгох бүрэн боломжтой. Ил тод нээлттэй байгаа. Дугааруудыг өндрөөр үнэлж зарна гэх мэдээлэл худлаа мэдээлэл байх магадлалтай. Үүнтэй холбоотойгоор бид цагдаагийн байгууллагад хандсан. Эдгээр дугаарыг орон нутгийн харъяалалтай автомашин болон гаалиар орж буй автомашинд олгох боломжтой. Мөн дамлаж зарах боломжгүй" гэв.


 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
16 өдрийн өмнө / 202.55.191.130

танай цахим хаягаар ороход тэр азын болон өгссөн тоотой дугаарууд бүгд эзэнтэй болчихсон байна ш дээ

Зочин
19 өдрийн өмнө / 211.36.130.32

hudalaa hutsaj bhiin oorsdoo ali hediin zaraad ehelsen ednar yugej l mongonii hajuugar zugeer gafahaw omhii pzdanar