Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Давааг АТГ шалгаж эхэлжээ

: 13 өдрийн өмнө / 2019-08-06 11:35:47

Авлигатай тэмцэх газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа дэслэгч генерал Д.Давааг шалгаж эхэлжээ.

Түүнийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байхдаа тэтгэвэрт гарсан дэслэгч генерал Ц.Бямбажавыг эрдэм шинжилгээний ажилтнаар Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн ажиллагааны төвд ажиллуулж, сул цалин олгож байсан гэх асуудалд холбогдуулж шалгаж байгаа талаар зарим хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.

Тодруулбал, дэслэгч генерал Ц.Бямбажавыг 2017 оны арваннэгдүгээр сард тушаал гаргаж, дээрх албанд томилж байсан бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан хошууч Р.Сүхбат тушаал гарган 2019 оны хоёрдугаар сард Ц.Бямбажавыг чөлөөлсөн аж.

Нийтдээ 12.2 сая гаруй төгрөгийн сул цалин авсан гэх гомдол АТГ-т ирснээр Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авах болж, улмаар дэслэгч генерал Д.Давааг шалгаж эхэлсэн байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
irgen
13 өдрийн өмнө / 31.165.225.30

ene bol hor shartai tenegyydiin asuudal shdee, tetgevert garsan hyn ajil hiih horoitoi bish shyydee…ali ch ulsad baidag jiriin asuudal, tegeed zalingui ajilluualh gej bodson um baihdaa tenegyyd

Энэ
13 өдрийн өмнө / 122.201.21.124

Энэ ч еревделтэй л шалгалт байна даа тэтгэвэрт гараад ажил хийж болно доо

zochin
13 өдрийн өмнө / 202.9.42.166

hudulmuriin huuliin 112 t tetgevert garsan ch ajil hiij bolno gd zaasan bdgiin bn le de ug ni ghdee ni bga bolood l shalgadan bhoo tein