Японд хэт халалтын улмаас 57 хүн амиа алджээ

: 17 өдрийн өмнө / 2019-08-07 09:28:45

Японы арлуудын ихэнх хэсэгт энэ зун агаарын халалттай байгаагаас эхний долоо хоногт Япон даяар 57 хүн амиа алдаж, 18,000 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Тэдний талаас илүү нь 65-аас дээш насны иргэд байна.

Мягмар гарагийн өглөө галт тэрэгний хэд хэдэн чиглэл эрчим хүчний тасалдлаас шалтгаалан зогсож, галт тэргэн дотрох агааржуулагч ажиллахаа больсноос есөн зорчигч эмнэлэгт хүргэгдсэн байна.

Өчигдөр өглөөний 9:00 цагийн байдлаар Токиогийн төвд агаарын температур Цельсийн 32.5 хэм хүрээд байжээ.

Эрчим хүчний хомсдолд ороод байгаа галт тэрэгний үйлчилгээ үзүүлэгч Кэйкю Корпораци зорчигчдод агааржуулагч ажиллуулах боломжгүй болсон тул цонхоо нээж явах, сэнс ашиглахыг зөвлөсөн байна.

Гэвч галт тэргэн дотор амьсгалах аргагүй болсон тул 900 орчим зорчигчоо эхний өртөөн дээр буулгаж, өөр чиглэлийн галт тэрэгт шилжүүлэн суулгажээ. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих