О.Дөлгөөнийг өнөөдөр өглөө эцсийн замд нь үдлээ

: 42 өдрийн өмнө / 2019-08-12 09:58:13

Монгол Улсын сагсан бөмбөгийн спортын мастер О.Дөлгөөн энэ сарын 28-нд АНУ-ын Сан Франциско хотод хүнд өвчний улмаас таалал төгссөн.

Түүнийг өнөөдөр өглөө 05.40 цагт Этүгэн их сургуулийн заалнаас эцсийн замд нь үдэж салах ёс гүйцэтгэлээ.


О.Дөлгөөн нь Улаанбаатар хотын II төрөхөд 1996 оны 11 сарын 18-нд Очбадрах, Нямсүрэн нарын отгон хүүхэд болж мэндэлжээ. Тэрээр бага наснаасаа эхлэн спортод дурлаж, улмаар 2008 онд Спортын Төв Ордны дэргэдэх Спортын дунд сургуулийн сагсан бөмбөгийн ангид 7-р ангиасаа элсэн орж сагсан бөмбөгийн спортоор шаргуу хичээллэн 2013 онд төгсжээ. 

Түүний амжилтаас дурдвал, 2012 онд Улаанбаатар хотод "U18 насны Азийн АШТ" 2013 онд ОХУ-д зохион байгуулагдсан Бүх Оросын нэрэмжит "КЭС БАСКЕТ" 2015 онд Бээжин хотод зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах 3*3 тэмцээнд шагналт V байр 2015 онд Монгол улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн дээд лигийн аваргын алтан цом 2016 онд АНУ-ын Кливленд хотод зохион байгуулагдсан "Continental Cup” 2017 онд "Nissan Дээд Лиг"-ийн дэд байр 2018 онд Индонезийн Жакарта хотод зохион байгуулагдсан "Азийн их наадам"-д Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай оролцсон. 2018-2019 оны Монгол улсын Оюутны аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан цом, 2019 оны хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан гээд бахдам амжилтуудыг ар араасаа гаргасаар ирсэн билээ. О.Дөлгөөний амжилтыг төр засгаас үнэлж 2016 онд "Спортын мастер" цолоор шагнасан байна.

Ум сайн амгалан болтугай...

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
DR. ADITY
41 өдрийн өмнө / 197.210.53.35

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

Зочин
42 өдрийн өмнө / 103.26.194.71

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.УМ МААНИ БАД МИ ХУМ

зочин
42 өдрийн өмнө / 150.129.141.40

эвий дээ хайран сайхан хүүхэд ум ма ни бад мэ хум эх орон элгэн садандаа эргэж төрөөрэй