Үндсэн хууль УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хувилбараар батлагдвал шүүхэд иргэдийн хяналт орж ирнэ

: 39 өдрийн өмнө / 2019-08-12 15:24:06

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд хамгийн их хөндөгдөж буй сэдвийн нэг нь шүүхийн тухай асуудал. Өрнөж байгаа хэлэлцүүлэгүүдээс хамгийн их анхаарал татаж, санал шүүмж сонсож байгаа сэдвийн нэг нь энэ юм.

Шүүгчдийн цалин 2013 оноос нэмэгдсэн. Гэсэн хэдий ч шүүгчид асар их хөрөнгөжсөн. Тэдний хөрөнгө тэрбумаар хэмжигдэж байгаад нийгэм одоо ч гайхаж бас эвгүйцэн, дургүйлхэж байгаа.

АТГ шүүгчдийн хөрөнгийг шалгаж байгаа ч зарим нь эх үүсвэрээ нотолж чадахгүй байгаа баримтууд ч ар араасаа цацагдаж буй. Энэ салбарт авилга нүүрлэсэн гэдэгт нийгэм одоо огт эргэлзэхгүй болжээ.

Харин УИХ дээр хэлэлцэгдэж буй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд шүүхийн эрх мэдэл хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах нэлээд хэдэн заалт явж байгаа нь сайн хэрэг. Тухайлбал, шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгодог болох асуудал багтаж байна.

Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжлах заал уг төсөлд бий.

Хэрвээ шүүхтэй холбоотой заалтууд батлагдвал анхан шатны шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн иргэн томилогдоно. Мөн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан шүүгч Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэн Улсын дээд шүүхийн шүүгчээр 12 жилийн хугацаатай нэг удаа томлогдох юм.

Харин Ерөнхийлөгч шинээр томилогдож байгаа шүүгчийг Үндсэн хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл батламжлахаасаа татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлэх юм байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүгчийн бие даасан байдлыг хангах заалтууд ч явж байна. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнээс бүрдэнэ. Тэдний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг УИХ-ын Байнгын хороо нэр дэвшүүлж, УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томлох санал багтжээ. Энэ багийн 10 гишүүний нэгийг Хяналтын шатны шүүхийн шүүгчид, нэгийг Давж заалдах шатны шүүхийн шүүгчид, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчид дундаасаа сонгох хувилбар хуулийн төсөлд туссан байгаа.

Мөн Шүүгчийн хариуцлагын зөвлөл хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргах эрхтэй. Энэ зөвлөл 9 гишүүнтэй байх бөгөөд тэдний гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, гурав нь хууль зүйн эрдэмтэн, гурав нь иргэдийн төлөөлөл байх санал багтсан байна. Энэ нь хэрвээ Үндсэн хуульд туссан нэмэлт өөрчлөлтийн энэ заалт батлагдвал шүүх байгууллагад иргэдийн хяналт орж ирнэ гэсэн үг юм.

Нэр бүхий 17 шүүгч авлига авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэхээр амлалт өгснийг нотлох баримт, бичлэг иргэдийн бухимдлыг төрүүлж, шүүхийн нэр хүндийг дордуулсан.

Өнгөрсөн онд шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг нийтэд анх удаа ил болсноос хойш шүүгчдэд итгэх итгэл буурчихаад байна. Харин Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төсөлд шүүхийг, шүүгчдийг хянах тогтолцоонд иргэдийн хяналт оруулж өгснөөрөө давуу талтай болжээ.

Д.ОРГИЛ
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
DR. ADITY
39 өдрийн өмнө / 197.210.53.118

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802