Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

: 38 өдрийн өмнө / 2019-08-13 09:36:01

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны орчимд хууль бус уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд өчигдөр орой хүргүүллээ.

Орон нутгийн удирдлагуудаас ирсэн албан ёсны саналыг үндэслэж Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргадаг. Хуулийн дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч шаардлагатай бичиг баримтыг бүрэн цуглуулснаар өнөөдөр "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэхүү дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тус компанийнтусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах юм.

Орон нутгаас ирсэн саналын дагуу Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газарт ороогүй байсан "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий хэсгийг БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ӨРГӨТГӨЛӨӨР авах болж байна.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Ерөнхий сайд энэ тухай тодорхой чиглэл өгсөн. Өмнөх Засгийн газар байгалийн нөөцийн өргөтгөлөөр авах талбайг өөрчилж шийдвэр гаргасантай холбоотойгоор БОАЖЯ-наас УУХҮЯ-нд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан үндэслэлээр тус компанийн лицензийг цуцлах дүгнэлтийг хүргүүлж байна. Энэ долоо хоногийн лхагва гарагийн хуралдаанаар мөн Байгалийн нөөц газрын өргөтгөлөөр тухайн газар нутгийг авах асуудлыг БОАЖЯ оруулна" гэлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 заалтад тусгаснаар, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байдаг.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Манал
38 өдрийн өмнө / 202.9.43.9

Худлаа мэдээлэл байна