​Ё.Отгонбаяр: Шүүгч С.Төмөрбатыг АНУ-д баривчилсан талаар бидэнд мэдэгдээгүй

: 10 өдрийн өмнө / 2019-08-14 11:33:57

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт нэр холбогдсон шүүгч нарын нэг нь С.Төмөрбат. Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр гэр бүлийн хамт Монголын хилээр гарч, АНУ-руу явсан гэх мэдээлэл бий. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын үеэр хуульч С.Төмөрбатыг албадан авчрах асуудлыг ярилцсан талаар зарим хэвлэл бичиж буй. Улмаар тус улсад саатуулагдсан хэмээн мэдээлсэн. Тэгвэл АНУ-д Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр энэ талаар тодорхой мэдээлэлгүй байгаагаа хэлэв. Тэрбээр “Манай Элчин сайдын яаманд АНУ-ын талаас тийм мэдээлэл ирүүлээгүй. Хууль хүчний байгууллагууд өөрсдийн шугамаар харилцаж байгаа бол бид мэдэхгүй. Тэдгээр байгууллага хоорондоо шууд харилцдаг” гэв.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
9 өдрийн өмнө / 182.160.36.95

мөнгөө тэврээд зугтаж яваа биз. тарвагадоржийн өмхий авилгач