Б.Чойжилсүрэн: Би матрын нулимс унагахгүй

: 10 өдрийн өмнө / 2019-08-14 15:04:39

Тост, Тосон бумбын нуруунд олборлолт явуулж байсан "Саудс гоби сэндс” компанийг эзэмшдэг гэх УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн төрийн ордонд zarig.mn сайтад мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Би юу ч нуугаагүй. 2010 оны төгсгөлд энэ лицензийг худалдаж авч байсан нь үнэн. 2016 онд шилжүүлж зарсан нь үнэн. Надаас авсан залуучууд ашиглах гэж байгаад одоо ийм байдалтай болчихлоо. Эхний ээлжинд лиценз цуцалсан тэр шийдвэрүүдийг нь бичгээр олж авна гэж бодож байна. Надаас худалдаж авсан залуучуудтай уулзана. Худал юмыг хэд давтахаар үнэн болдог гэдэг дээ. Надтай холбогдсоноороо энэ залуучууд улс төрөөс шалтгаалж бизнесээрээ хэлмэгдсэн хамгийн том хэлмэгдлийн эзэд боллоо.

Энэ уурхайд миний нэр оролцсоноороо энэ уурхай эрсдэлд орлоо. Миний оронд өөр бизнесмен ч юм уу өөр хүн, эсвэл гадаадын компани олборлолт явуулж байсан бол ийм байдалд орохгүй байлаа. Асуудал нь надад л байгаа юм. Улстөржүүлсэн явдал болж байна. Энэ компани надаас шилжих үедээ ойролцоогоор 57 орчим тэрбум төгрөгийн зардал гаргачихсан байсан. Надаас аваад 70-аад тэрбум , нийт 130 тэрбум төгрөгийн зардал гаргачихсан байсан. Би ардчилсан нийгэмд амьдарч байна гэж бодож байсан. Гэтэл үгүй байж. Одоо надаас авсан залуучууд цаашид хэрхэхээ өөрсдөө шийдэх байх. Би матрын нулимс унагахгүй. “ гэв.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Gg
9 өдрийн өмнө / 45.56.155.104

Chiii ter zaluugiin amiig avsan shuuu balai mini irvis sudlaaach zaluugiin shaltgaan bol chiiiiii bLai mini

тос
10 өдрийн өмнө / 112.72.12.10

ГОЁ

Зочин
10 өдрийн өмнө / 150.129.143.168

Монголоо газар нутгаа малчин ард тумнээ мал билчих газар нутгаа уул усаа монгол хун шутэж хайрлаж явдаг нулимс унагах бага хэрэг газар орныхоо телее цусаа урсгаж хамгаалж ирсэн юм шуу

Зочин
10 өдрийн өмнө / 202.179.27.35

boli oo chi yu ve

Болд
10 өдрийн өмнө / 202.126.88.234

Хахах . САЙХАН ШААГААРАЙ . ХУУЛЬ АНХНААСАА ЯАХ ГЭЖ ЗӨРЧСӨН ЮМ. ХОХЬ ЧИНЬ .