Улсын Аварга Э.Оюунболдын цолны мялаалга наадам хойшилжээ

: 4 өдрийн өмнө / 2019-08-15 10:55:51

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн хэмээн Монгол Үндэсний Бөхийн Холбооноос мэдэгдээд байгаа юм. Улсын Аварга Э.Оюунболдын мялаалга наадам энэ сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод болох товтой байсан ч мялаалга наадмыг хойшлуулсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Эргэн сануулахад улсын баяр наадмаар шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад хоёр бөхөөс допинг илэрсэн талаарх мэдээллүүд ар араасаа хөвөрч байгаа юм. МҮБХ-ноос аварга болсон Э.Оюунболдыг шинжилгээнд бүдэрсэн тул цолоо хураалгахыг шаардаад байгаа билээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих