Сэтгүүлч Б.Отгон: Тост, Тосонбумбын нурууг хууль бусаар 2 жил ухуулсан албан тушаалтнууд хэн бэ?

: 4 өдрийн өмнө / 2019-08-15 12:43:29

Улсын тусгай хамгаалалтад авсан нутагт хууль зөрчин лиценз олгож, улмаар 2 жил ухуулснаас газрын гүний усыг шавхаж, буйлсан ой тайрч, хөрс эвдэн олон салаа зам гаргаж, тоосжилтод амьтан ургамлын амьдрах орчин доройтсон. Энд олборлолт явуулсан нь хууль бус байсан гэдэг нь тогтоогдож лицензийг нь цуцалж байна.

Хэн хариуцлага хүлээх вэ? Ерөнхий сайд Цагдаа, Тагнуулын дарга нарыг газар дээр нь очиж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардлаа. Хэдхэн цаас эргүүлэхэд л эзэд нь гараад ирнэ.

1. Тост багийн засаг дарга Н.Галаахүү, БОАЖЯ-ны сайд Д.Оюунхоролын багийнхан хариуцлага хүлээх ёстой

Лиценз анх олгохдоо БОАЖЯ-аас тухайн газарт хийсэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, түүний дотор багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээд дэмжсэн тогтоол байх ёстой. Гэтэл багийн иргэд дэмжээгүй байхад Тост багийн засаг дарга Н. Галаахүү гэгч багийн ИНХ-ын даргын гарын үсгийг хуурамчаар зурж, өөрийнхөө тамгыг дараад, “багийн иргэд дэмжсэн” гэсэн хуурамч тогтоолыг яаманд өгсөн. Үүнийг нь хуурамч гэдгийг прокурорын байгууллага тогтоосон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Илт хуурамч тогтоол ньтодорхой байхад БОАЖЯ үнэлгээ баталсан. Тухайн үед БОАЖ-ын сайд Д. Оюунхорол түүний багийнхан энэ үйлдэлдээ хариуцлга хүлээх ёстой

2. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга хариуцлага хүлээх ёстой

Анх энд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ буюу 2 жилийн өмнө 2017,03,15-д “Саут гоби коал транс” компани байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, газар ус ашиглах гэрээгүй, хууль бусаар ажиллаж эхэлснийг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч А. Атар тогтоож үйл ажиллагааг нь зогсоосон
байна Гэтэл Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга хууль бус олборлолтыг дэмжиж албан бичгээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн. Дараа нь 2018.04.05-д мөн л аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компаний тээвэрлэлтийг хууль бус гэж үзээд зогсоожээ. Дахиад Д. Мөнхтулга ил далд нөлөөлсөөр 2 сарын дараа тээвэрлэлтийг үргэлжлүүлжээ

3. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хариуцлага хүлээх ёстой

Өмнөговь аймгийн ард иргэдийн эрх ашгийг хамгаалах,хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх үүрэг нь УИХ-ын гишүүнд бий. Гэтэл тойргийн нь ард түмний эрх ашгийг хөндөж,хууль зөрчин олборлолт явуулж байгаа компаниий үйл ажиллагааг зогсоох талаар гишүүн нь хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Бүр хууль зөрчсөн компаний эзэн,УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компаний байранд урьдчилгаагаа төлөөд үнэгүй сууж байгаагаа Н. Амарзаяа өөрөө зарласан. Энд авлига, ашиг сонирхолын зөрчил байгааг шалгуулахаас гадна УИХ-ын гишүүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой

4. Ард түмнээ авлигадахыг завдсан багийн дарга хариуцлага хүлээх ёстой

Хууль ёсны эрх ашгаа хамгаалахаар ирсэн Гурвантэс сумын иргэдэд 3-5 сая төгрөг амлаж амыг нь барих оролдлого хийсэн талаар иргэн Нямдаваа нээлттэй хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан хүн нь 4-р багийн засаг дарга Пүрэвдорж гэж нутгийнхан хэлж байна.Хэрвээ тийм бол энэ хүн хариуцлага хүлээх ёстой

Монголд өнөөдөр хууль хэрэгждэггүй, бүх зүйл наймаа тохироогоор явдаг болсны хамгийн том шалтгаан нь хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэдэггүйд байгаа юм. Хэрвээ Тост, Тосонбумбыг хууль бусаар олборлосон л бол хууль бус зүйлийг дэмжсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцоогүй тохиолдолд цаашид дуртай газраа хууль бусаар ухдаг жишгийг тогтооно. 

Хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авна биз ээ! Баримтуудыг хавсаргалаа

Сэтгүүлч Б.Отгон 









Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Zochin
4 өдрийн өмнө / 112.72.11.121

Erdenebatiin zasgin gazar arai.denduu.Erdenebat uuruu Toson bumbaas uurhai avtsan bn.Baigaliin bas huuvaldsan.arai arai

mm
4 өдрийн өмнө / 105.112.120.17

Сайн байцгаана уу, миний нэр Карлос Алтанцэцэг, би хүсч байгаа монгол иргэн Дөрвөн өөр хуурамч интернет зээлдүүлэгчдээс хуурч, надад гэрлийг нь үзүүлсэн сайн зээлийн зээлдэгчийн тухай гэрчлэхийн тулд тэд бүгд л надаас зээл авахаа надаар зээлдүүлье ямар ч ашиггүй, эерэг үр дүнд хүрээгүй төлбөр. Би 4000-ийн ойролцоо хэдэн доллар алдсан, хүүхэлдэй.     Нэг өдөр интернетэд явж байхдаа хотын банкнаас зээл авсан над шиг өөр нэг хохирогчийн тухай хуучин бичлэг дээр бүдэрлээ санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншиж дууссаны дараа би үүнийг сүүлчийн удаа шүүхээр шийдэхээр шийдсэн. Би и-мэйлээр дамжуулан өргөдөл гаргаж, 48 цагийн дотор 32,000 долларын зээл авлаа. Би нүдэндээ итгэж чадахгүй байсан, одоо би аз жаргалтай, баян болсон ба ийм зүйлд Бурханд талархаж байна иймэрхүү зээлийн компаниуд хаа сайгүй луйвар хийсээр л байдаг, Би зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст имэйл хаягаар нь уулзахыг зөвлөж байна (citybankloans10@aol.com), тэд хэзээ ч таныг алдахгүй, таны амьдрал миний адил өөрчлөгдөнө. Өнөөдөр (citybankloans10@aol.com) хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай. Аюулгүй, адислаг байгаарай