Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн албаа дахин хүлээн авчээ

: 39 өдрийн өмнө / 2019-08-15 15:24:14

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/- ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр албан тушаалаа шилжүүлсэн Х.Мандахбаяр өчигдөр энэ сонгуульт албаа дахин хүлээж авсан байна. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 3-ны өдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн ажлаас түдгэлзэж буйгаа мэдэгдэж, өөрийн төрсөн нутаг Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй уурхайн үйл ажиллагааг зогсоохын төлөө тэмцэхээ илэрхийлж байсан юм. 

Х.Мандахбаяр сонгуульт албаа хоёр дахь удаагаа хүлээн авсан тухайгаа, "Би МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Амласан ёсоор 16 давхар сэтгүүлч ордноо барина. 1000 сэтгүүлчийн орон сууц хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа шинэчлэн батлуулна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүгийн эх үүсвэр, эзэд нээлттэй ил тод байх асуудалд онцгой анхаарч, хуулинд тусгуулахын төлөө ажиллана.

Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлж, сэтгүүлчдээ гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэхэд бодитой алхам хийж ажиллана. Гадаад харилцаагаа өргөжүүлж, ойрын гурван жилд дэлхийн 25 улстай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулж, сэтгүүлч солилцоо, контент солилцоо, харилцан туршлага судлах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ бүх санаачилга бол эцсийн бүлэгт сэтгүүлзүйн салбарын хараат бус байдлыг дээшлүүлэх, сэтгүүлчийн хараат бус үйл ажиллагааг дэмжих замаар нийгмээ соён гэгээрүүлэх, шударга ёсыг тогтоох үндсэн зорилгын төлөө гэдгийг нийт иргэддээ, салбарынхандаа хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн байна. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
mbvc
38 өдрийн өмнө / 193.154.237.161

uilanhai