С.Баяр: Энхбаяр дарга байсхийгээд л гэнэт гарч ирж, аймаар аймаар сенсаац дэлгэдэг боллоо

: 38 өдрийн өмнө / 2019-08-16 09:56:02

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ам нээх болгондоо Ерөнхий сайд асан С.Баярыг буруутгасан үг хэлдэг болоод удаж байна. Тэгвэл саяхнаас олон нийтийн цахим сүлжээнд нэгдэж идэвхтэй байх болсон С.Баяр нэгэн цагт улстөрд дөрөө харшуулж явсан Н.Энхбаярынхаа талаар нэгэн сонирхолтой үгийг фэйсбүүк сүлжээгээр дайсан байна.

Тодруулбал, тэрээр “Сүүлийн жилүүдэд Энхбаяр дарга байсхийгээд л гэнэт гарч ирж, аймаар аймаар сенсаац дэлгэдэг боллоо. Тэрэн дотроо намайг нэрлэж байгаад элдэв долоон ял тулгана. Үүнийг нь эс тоогоод дуугүй явна гэхээр ярьсныг нь хүлээн зөвшөөрсөн болчих гээд байдаг. Тоогоод хариу барина гэхээр бид хоёрын нас, намбанд зохихгүй хэрүүл маргаан болчих гээд хэцүү.

Сүүлдээ болсныг давслах биш, болоогүйг зохиож ярьдаг, шууд гүтгэдэг болсон байна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний сурталчилгааны материалыг тэвш дүүрэн машинд ачаад Цагаан давааны хог дээр намын удирдлагын заавраар шатаасан ч гэх шиг. Сонгуулийн дараа би түүнтэй уулзаад “Шоронд хийнэ шүү” гэж сүрдүүлсэн ч гэх шиг... Энэ арай дэндэнэ. Хэлэх үг олдохгүй байна. Үүнийг нь сонссон ард, иргэд юу бодох вэ. Төрийн өндөрлөгүүд гээд байсан энэ хэд чинь дээрээ иймэрхүү юм хийж, ярилцаж суудаг байх нь ээ гэнэ биз дээ. Өрөөлийг гутаах гээд өөрийгөө гутааж байгаа нь түүний хэрэг. Харин Монголын төрөө эрхбиш ингэж гутааж болохгүй.

Энхбаяр бид хоёр элий балай юм ярьж, хүүхэд нохойн доог болж явах улс биш, уг нь. Би жар хүрсэн хүн. Энхбаяр надаас ганц нэг дүү ч жар шүргэж яваа. Туулсан нас намтраа бодсон ч, зүтгэсэн нам засгаа бодсон ч тэр. Бид хоёр хоёулаа хүссэн ч, эс хүссэн ч орчин цагийн Монгол Улсынхаа түүхэнд орох, дурсагдах ажил, албан тушаал хашиж явсан. Хийдгээ хийсэн улс. Зөв, бурууг маань цаг хугацаа, хойч үе маань дүгнэхээс хойш наана нь есөн шидийн яриа дэлгээд байх нь илүүц гэж би боддог юм, уг нь” хэмээн бичжээ.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Иргэн
33 өдрийн өмнө / 66.181.179.74

Үнэн ард түмэн хэн нь хэн гэдэгийг маш сайн мэддэг болсон !

Зочин
33 өдрийн өмнө / 66.181.179.74

ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Н ЭНХБАЯР МОНГОЛЫН ТӨРЛӨӨ ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЮМТАЙ ЧАМШИГ Л МОНГОЛЫГ ЗАРААГҮЙ ЯНХАН БАЯР АА

Зочин
33 өдрийн өмнө / 66.181.179.74

Монголыг зарсан баяр элбэгээ сахал эрдэнэбилэг баданжунай нарыг хурдан шоронд хий зөв ард түмэн амтай болгон хэлж бна эгнэж чадахгүй бол дахин төрд орно гэвэл май салаавч шүү !!! Хүрэлсүх БАТТУЛГАА !!!!!!!!!!!!!

Зочин
33 өдрийн өмнө / 66.181.179.74

Баярыг шоронд хий 10 н хаус гэр бүл бүрийн гишүүд нь ОФФШОР данстай энэ бүхэн монголын ард түмний өмч

Зочин
33 өдрийн өмнө / 66.181.179.74

БАТТУЛГА ХҮРЭЛСҮХ БАЯРЫН НЬ МАШ ИХ БАРИМТ БИЧЛЭГ АРД ТҮМЭН ХЭН БҮХЭН МЭДДЭГ БОЛСОН ШУУРХАЙ ШОРОНД ХИЙ ТЭГЖ БАЙЖ ТӨР ТӨР ШИГ БОЛЖ МАГАД ХОНГИЛИЙН ШҮҮГЧИДИЙГ АРД ТҮМЭН ТЭЖЭЭХ ЭРХ БАЙХГҮЙ ШҮҮ ЗАЙЛУУЛААЧ!

Иргэн
33 өдрийн өмнө / 66.181.179.74

Баяр ПИЗДА ЧАМШИГ л дээрэмчин архичин биш янхан Баяр аа удахгүй ард түмэн чамайг шоронд хийлгүүлэх болно

Зочин
38 өдрийн өмнө / 103.229.121.95

Боссуудаа одоо дуугаа хураагаад намбайгаад суудаг цаг чинь ирсэн шүү

Gerel
38 өдрийн өмнө / 103.212.118.84

Ner tur huursuldeh eo eo toi bolson baih oo.Solongosoos ирээд өшөөгөө авна гэдэг синдромтой санагдсаан