Автомашинтайгаа голд суусан иргэдэд туслах гэж байгаад осолджээ

: 38 өдрийн өмнө / 2019-08-16 10:33:51

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хүйх багийн “Жаргалант-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т/ Жаргалант голын усанд суусан “Хонда сивик” загварын суудлын автомашины бүхээгт байсан 2 хүнд туслах гэж ус гаталж байсан тус багийн харьяат иргэн Л /43 настай, эрэгтэй/, Э /46 настай, эмэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 8 дугаар сарын 15-ны өдрийн 14:55 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 1 завьтай, 2 автомашинтай мөн өдрийн 15:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:00 цагт иргэн Э /46 настай, эмэгтэй/-гийн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт 3 км-с олж, Иргэн Л /43 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон байна.

8 дугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 3.5 км “Чандмань толгой” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
35 өдрийн өмнө / 122.201.22.212

Тэнэг юмнууд. Мөрөөрөө амьдарч яваа хүмүүсийг зовлонгийнхоо золиос болгоод новш юмаа.

Зочин
38 өдрийн өмнө / 117.111.15.238

eviide hund tuslahgej bgd oorsdoo ..nogoo hoyor ni goliichood ineeged suuj bga biz odoo sainda amid uldsen aytai..horwoo gej sain humuus ni yavhiimda.

Zochin
38 өдрийн өмнө / 66.249.82.87

Ум сайн амгалан болтугай